Бодлогын хүүг хэвээр үлдээж, банкны эх үүсвэрийн долларжилтыг бууруулна

       Өнгөрөгч 4-р сард Монголбанкны мөнгөний бодлогын хороо хоёр удаа хуралдан бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж 9 хувьд хүргэх шийдвэр гаргасан юм. Тэгвэл зургаадугаар сарын 26-ны өдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг хэвээр хадгалах, банкны эх үүсвэрийн долларжилтыг бууруулах шийдвэрийг гаргасан байна.

Өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа мөнгөний бодлогын хороо хуралдаж бодлогын хүүг хоёр удаа тус бүр нэг нэгжээр бууруулсан. Мөнгөний бодлогын хүүг бууруулсны дараах үр дүнгийн тоон мэдээлэл хараахан гараагүй байна. Тиймээс дахин бодлогын хүүг бууруулах шаардлага байхгүй гэж үзсэн байна. Харин банкны системийн тогтвортой байдлыг хангахын тулд өндөр хүүтэй хадгаламж, хүү төлж буй гадаад валютын харилцахын банкинд олгох төгрөгийн заавал байлгах нөөцийн урамшууллыг бууруулахаар болжээ. Он гарсаар эдийн засгийн үзүүлэлт буурч зөвхөн эхний 5 сард гэхэд төсвийн тэнцэл 1,6 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Монголбанкны эдийн засгийн өсөлтийг энэ оны төгсгөл гээхд 0,9 хувь буурхаар төсөөлөлтэй байна. Гэхдээ 3 сарын эдийн засаг  эцэст алдагдалтай байсан хэдий ч 4-р сараас гадаад худалдаа эрчимжин гадаад худалдаанаас олох орлого нэмэгдсэн нь ирэх 8, 9-р сард төгрөгийн тогтвортой байдал, инфляцийн түвшинд огцом өөрчлөлт өгөхгүй гэж үзэж байна.Мөн Ковид 19-ийн эсрэг эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээнд 1 их наяд төгрөг зарцуулагдах бөгөөд 800 их наяд орчим төгрөгийг олон улсын байгууллагаас авахаар болжээ.