Өнгөрөгч 6-р сарын 21-нд дэлхий даяар Ковид-19-ийн халдвар авсан хүний тоо 9 саяд хүрсэн бол ийнхүү 8 өдрийн дараа 10 сая давжээ

   Өнгөрөгч бямба гарагт АНУ-д 24 цагийн дотор Ковид-19 халдварын 47 мянган шинэ тохиолдол илэрсэн нь нэг өдөрт хамгийн олон шинэ тохиолдол бүртгэгдсэн өдөр болжээ. Харин өчигдрийн байдлаар тус улсад халдварын 40 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэнээр цар тахлаар өвчилсөн хүний тоо 2.6 саяд хүрчээ. Харин АНУ-ын 50 мужаас дөнгөж 2-т нь өдөрт илрэх ковид-19 халдварын шинэ тохиолдол буурч байгаа нь эрх баригчдын санааг зовоогоод байгаа юм.

Харин БНСУ-ын нийслэл Сөүл хотын сүмтэй холбоотой Ковид-19 халдварын 13 шинэ тохиолдол өчигдөр бүртгэгджээ. Сөүл хотын ойролцоо цар тахлын хоёр дахь давалгаа дэгдээд байгаа энэ үед халдварын томоохон голомт үүсэж болзошгүй болоод байгаа юм. Түүнчлэн халдвар илэрсэн хүмүүсийн дунд ахлах сургуулийн багш байгаа тул хотын эрх баригчид тус сүм болон оройлцоох цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг түр хааж халдваргүйжүүлэх арга хэмжээг аваад байна .

Тэгвэл ОХУ-д сүүлийн 24 цагийн байдлаар халдварын 6791 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 634 мянгад хүрчээ.тус улсын цар тахалтай тэмцэх шуурхай штабаас оху-д өдөрт шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдол гурван өдөр дараалан 7000-аас даваагүй байна гэж мэдэгдээд байна. Тус улсын нийслэл москва хотод халдварын 717 шинэ тохиолдол илэрч тус хотод халдвар авсан нийт хүний тоо 220 мянгад хүрчээ. Түүнчлэн оросын бүс нутгуудад ковид-19-ийн улмаас тогтоосон хорио цээрийн арга хэмжээг хэсэгчлэн цуцлаад байгаа ч ард иргэддээ сонор сэрэмжтэй байхыг тус улсын эрүүл мэндийн ажилтнууд анхааруулаад байна.