Манай улсад жилд 1,4 сая тонн хог хаягдал үүсдэг бөгөөд нийт хог хаягдлын 60 хувийг ахуйн хог хаягдал эзэлдэг байна. Харин жилд 150 мянга гаруй тонн аюултай хог хаягдал гардгийг хот, суурин газрын хатуу хог хаягдлын цэгт хаяж, зайлуулж байна. Дулааны улиралд иргэд тэсэрч дэлбэрэх аюултай хуруу зай, ахуйн хэрэглээний газ, гэрлийн шил зэргийг аюултай хог хаягдлыг зааврын дагуу хаяхгүй байгаагаас иргэд эрүүл мэндээрээ хохирч, байгаль орчинд сөргөөр нөлөөлжээ.
Аюултай хог хаягдалд эмнэлгийн хог, ахуйн хэрэглээний газ, гялгар уут, гэрлийн шил, хуруу болон товчин зай, автомашины аккумлятор, тос тосол гэх мэт зүйлс багтдаг . Аюултай хог хаягдлын хор хөнөөл, хүний эрүүл мэнд, байгаль орчинд учруулж болох аюулын талаарх иргэдийн мэдлэг, мэдээлэл дутмаг байна. Тодруулбал иргэд эдгээр зүйлсийг зааврын дагуу ашиглаж, зөв тээвэрлэж, хэрхэн хаях ёстойгоо мэддэггүй .
Манай улсын хувьд аюултай хогийг ангилж, бүрэн устгах, дахин боловсруулах үйлдвэр байдаггүй учраас иргэд тухайн хогийг зөв боловсон хаях нь чухал болоод байна. Тодруулбал 220 граммаар савласан ахуйн хэрэглээний газыг хэрэглэж дууссаны дараа лазыг цоолж хаях, хуруу зайг хэрэглэсний дараа ил хог дээр хаяхгүйгээр зориулалтын устгалын газар хүргэж өгөх зэргийг тогтмол хэвшүүлэх шаардлагатай байна.