Пакистаны өмнөд хэсгийн Карачи хотод өчигдөр зэвсэгт халдлага гарсны улмаас таван хүн амь үрэгдэж, гурван хүн хүнд шархадсан байна

Орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний 10 цагийн орчимд тус хотын үнэт цаасны арилжааны газрын гол хаалганы ойролцоо зэвсэгт этгээдүүд гар бөмбөг дэлбэлэн, ард иргэд рүү гал нээжээ. Тус халдлагыг таслан зогсоосны дараа Карачи хотын цагдаагийн алба шуурхай мэдэгдэл хийсэн бөгөөд  энэ үеэр Ахлах дэслэгч Муштак Ахмед Махар халдлага үйлдсэн 4 зэвсэгт этгээдийн гурвыг нь устгаж барилга дотор нуугдан үлдсэн нэг этгээдийг цагдаагийн нэмэлт хүчний  тусламжтайгаар устгаснаа мэдэгджээ.

Террорист этгээдүүд уг халдлагыг ямар сэдэлтэйгээр үйлдсэн нь тодорхойгүй байгаа ч Пакистаны Балучистаны чөлөөлөх арми ард нь байгааг тус улсын цагдаагийн алба мэдэгдсэн байна.13 сая хүн амтай Карачи хотын тухайд Пакистаны өмнөд хэсэгт байрладаг бөгөөд тус улсын банк санхүү, аж үйлдвэрийн төв нь юм.