ААН-үүдийн  үйл ажиллагааг хэвийн явуулахыг уран бүтээлч залуучуудын төлөөлөл уриаллаа

Өчигдөр залуу уран бүтээлчдийн төлөөлөл хөл хориог цуцлахыг уриалж Сүхбаатарын талбайд  уриа лоозонг барьж, улмаар  үзвэр,  үйлчилгээ, Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулж, хөл хориог цуцлахыг шаардлаа.

Тодруулбал, "Стэнд Ап Комеди" клубүүдийн  хувьд нэгдүгээр сарын 30-аас  эхлэн үйл ажиллагаагаа зогсоосон.  Хөл хорионы  зургаан сарын хугацаанд  маш их хэмжээний алдагдалтай байсан гэлээ. Улмаар банкны зээл, түрээс, цалин  гэх зэрэг асуудлууд тулгарснаар цаашид хаалгаа барихад хүрчээ. Түүнчлэн хөл хорионы үеэр жагсаал, цуглаан, бөөгнөрөл үүсгэхгүй бие хоорондоо 1,5-2 метрийн зайтай байж нийгмийн харилцаанд орох ёстой  гэж эрүүл мэндийн яамнаас  зөвлөж  байгаа. Гэтэл Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон ч сонгуулийн үеэр улс төрчид олон хүн цуглуулж, наадмын бэлтгэл гэх  шалтгаанаар бөөгнөрч   байгаа нь  үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн  дургүйцлийг хүргэсэн  байна.  Тиймээс цаашид олон нийтийн  цахим сүлжээгээр уриалга гаргаж, дуу хоолой болж, үзэл бодлоо хуваалцаж  үйл ажиллагааг  нээх хүртэл тууштай шаардахыг залуу уран бүтээлчдийн төлөөлөл онцолж байна.