Цаашид

    "Ковид-19" цар тахлын нууц үе олон улсын судалгаагаар 5.5-19 хоног болсныг үндэслэн өнгөрөгч 3-р сарын 26-аас эхлэн тусгаарлан ажиглалтын хугацааг 21 хоног болгосон.

Энэ хугацаанд тусгаарлагдаж байгаа иргэдээс 2-3 удаагийн шинжилгээ авч байгаа юм. Учир нь тусгаарлан ажиглалтын 19 дахь хоног дээрээ "ковид-19"-ийн халдвар нь батлагдаж, ХӨСҮТ рүү шилжүүлсэн тохиолдол байдаг. Цаашид тусгаарлалтын хугацаанд өөрчлөлт оруулах эсэхийг хилийн чанадаас ирсэн иргэдийн өвчилсөн байдал, хэчнээн батлагдсан тохиолдол бүртгэгдэх эсэхээс хамааран судлах юм байна. Гэхдээ Улсын Онцгой Комиссын 25-р хуралдааны шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 7-р сарын 15 хүртэл сунгасан учраас тусгаарлалтын хугацаа 21 хоног хэвээр байна гэдгийг мэдэгдлээ.Тусгаарлагдаж байгаа иргэдийг аль улсаас ирснээс нь хамаарч, хоёр эсвэл гурван удаагийн давтамжтай шинжилгээ авч байгаа гэх мэдээлэл байгаа. Харин тусгаарлах байруудад ажиллаж байгаа эмч нарын зүгээс  иргэдийн биеийн байдал, сэжигтэй тохиолдлыг харгалзан үзэж, тухайлсан хоногуудад явцын шинжилгээ хийж байгаа гэсэн хариу өгсөн юм. Түүнчлэн тусгаарлан ажиглалтын дараа гэрийн тусгаарлалт 14 хоног үргэлжилж байгаа бөгөөд энэ хугацаанд "Ковид-19"-өөр халдварласан гэх тохиолдол одоог хүртэл бүртгэгдээгүй байгаа юм байна.