Гурил болон талхны үнээ нэмсэн ААН-үүдийг шалгана

Өнөөдөр шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас талх, гурилын үнийг нэмсэн аж ахуйн нэгжүүдэд  шаардлага хүргүүллээ. Тодруулбал зарим нэр төрлийн гурилын үнэ 30-аас 330 төгрөгөөр, талхны үнэ 100-200 төгрөгөөр нэмэгдсэн байна.Үйлдвэрлэгчдийн хэлж байгаагаар, үнэ нэмэгдсэн нь олон улсын стандартад шилжиж, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн, цар тахлын үед ажилчдаа халаагүй хэвийн горимоор ажилласантай холбон тайлбарлаж байгаа юм. Нөгөө талаар  үйлдвэрлэгчээс бүтээгдэхүүнээ үндсэн үнээр нийлүүлж байгаа ч худалдан борлуулагч нар үнэ өсгөн худалдаалж байгааг хэлж байсан юм.  Эдгээр шалтгааныг шударга өрсөлдөөн  хэрэглэгчдийн төлөө газраас  үнэ нэмэгдэх үндэслэл болохгүй хэмээн үзэж өсгөсөн үнийг буулгахыг шаардлаа. Үндэслэлгүй бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн аж ахуй нэгжүүдэд татвар, гааль, мэргэжлийн хяналт, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон онцгой байдлын гамшгийн үеийн улсын хяналтын байцаагч нарын хамтарсан шалгалтыг маргаашаас эхлэн хийх юм байна. Хэрвээ шалтгаан нь үндэслэлгүй байвал хуулийн этгээдийг 20 хүртэлх сая төгрөгөөр торгож, зөрчлийг арилгуулах юм байна.