Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд иргэд сайжруулсан шахмал түлшийг галлагаандаа ашиглаж эхэлсэн байна. Харин сайжруулсан шахмал түлшнээс ялгарах утаа нь өнгөгүй, үнэргүй тул иргэд угаарын хий ялгарч байгааг мэдэхгүйгээр угаартах аюултай. Иймээс иргэд угаарын хий мэдрэгч төхөөрөмжөө зааврын дагуу ашиглах шаардлагатай юм. Өнгөрсөн 2019 оноос эхлэн засгийн газрын шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын төвийн 6-н дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг нийлүүлж эхэлсэн байна. Тэгвэл одоогоор Улаанбаатар хотын 162 мянга 600 гаруй айл өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг нийлүүлээд байна. Одоогийн байдлаар нийслэлийн засаг захиргааны 6000 гаруй ажилтнууд өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах үүднээс гэр хорооллын айлуудаар явж угаарын хий мэдрэгч, галлагааны заавар зөвлөгөө өгч байна. Иргэдийн тухайд угаарын хий мэдрэгчийг ажиллаж байгаа эсэхийг шалгаж байх шаардлагатай гэлээ. харин гэрт амьдардаг иргэдийн тухайд тооно, унь дээр байршуулахад тохиромжтой бол, харин байшинтай айл өрхүүд том өрөө болон унтлагын өрөөндөө байршуулах ёстой байна. Угаарын хий мэдрэгчид механик гэмтэл гарсан тохиолдолд тухайн дүүрэг болон тавантолгой түлш компанид хандан нэг удаа үнэ төлбөргүй засварлуулж, засвар авахгүй тохиолдолд 1 удаадаа шинээр солиулах боломжтой байна.