Өнөөдрийн байдлаар 70 гаруй мянган тонн сайжруулсан түлшийг нөөцлөөд байна

Галлагааны улирал эхлэснээр нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хорооллын нийт айл өрхүүд өдөрт 3000-5000 тонн сайжруулсан түлш хэрэглэдэг байна. Тэгвэл нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хорооллын айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд өнөөдрийн байдлаар 70 мянган тонн сайжруулсан түлшийг бэлдээд байна. Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд  иргэд сайжруулсан шахмал түлшийг галлагаандаа ашиглаж эхэлсэн. Тэгвэл нийслэлийн өвөлжилтийн бэлэн байдлыг хангах үүднээс өнөөдрийн байдлаар 70 гаруй мянган тонн сайжруулсан түлшийг нөөцлөөд байгаа бөгөөд 10 сарын нэгэн гэхэд 120 мянган тонн сайжруулсан түлшийг нөөцлөхөөр ажиллаж байна гэлээ. Өнгөрсөн жилийн тухайд 200 орчим борлуулалтын цэг дээрээс түлшний  савлагааг хийж иргэдийн гар дээр хүргэж байсан. Тэгвэл энэ жил савалгааг  төвлөрсөн хангамжийн базууд дээр нэгдсэн байдлаар хийж борлуулалтын цэгүүдэд хүргэх юм байна. Өнгөрсөн онд иргэдэд сайжруулсан түлшийг борлуулах 400 гаруй борлуулалтын цэг ажилсан бол энэ жил 1000 орчим болгож нэмэгдүүлэх юм байна. Ингэснээр 220 орчим өрхөд нэг борлуулалтын цэг оногдож байгаа юм. Цэгүүдийн тухайд энэ сарын 15 наас эхлэн нээгдэх бөгөөд 10 дугаар сарын нэ гэхэд бүх борлуулалтын цэгийг ажиллаж эхлэнэ.