Өнөөдөр монголын банкны холбооноос Монгол улсын банкны салбарын 2020 оны эхний хагас жилийн тоймыг танилцууллаа. "КОВИД-19" цар тахлын нөлөөгөөр эдийн засаг, банк санхүүгийн салбарт тааварлашгүй үр дүн үзүүлж эхэлсэн. Тодруулбал уул уурхай салбар ачаа тээвэрт нөлөөлж үүний уршгаар чанаргүй зээлийн хэмжээ 40 хувьд хүрсэн байна. Мөн сонгуулийн дараа ам.долларын ханш өснө гэсэн сургаар иргэдийн долларын хадгаламж өсөж, нийт хадгаламжийн 29 хувийг эзэлж байна. Гэхдээ цар тахлын хууль хэрэгжих хугацаанд гадаад валютын хадгаламж нь хадгаламжийн даатгалд хамаарахгүй байхаар болжээ. КОВИД-19 цар тахлын нөлөө манай улсын гол экспортын салбар болох уул уурхайн салбарт нөлөөлж, үүний нөлөө ачаа тээврийн салбарт нөлөөлж экспортын удаашралаас үүдэлтэйгээр чанаргүй зээлийн хэмжээ энэ онд өсжээ. Тодруулбал, нийт зээлийн 40 хувь нь чанаргүй зээлийн ангилалд багтаж байна. Мөн эргэн төлөгдөхгүй байгаа зээлүүд шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгаатай холбогдуулан эргэн төлөлт 4.5-10 жилээр хойшилсон тохиолдол ч голлон нөлөөлжээ. Америк долларын төгрөгтэй харьцах ханш өнөөдрийн байдлаар 2850 төгрөгт хүрээд байгаа. Сонгуулийн дараа ам.долларын ханш өсөх сураг, ковид-19 цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, иргэд ч энэ хэрээр гадаад валютын хадгаламж нээлгэх нь нэмэгджээ. Тодруулбал өнгөрөгч онд ам.долларын хадгаламжийн хэмжээ нийт хадгаламжийн 20 хувийг эзэлж байсан бол одоо 29 хувьд хүрчээ. Гэхдээ доллар энэ оны төгсгөл, ирэх оны ихээр төгрөгийн эсрэг чангарахгүй гэсэн судалгаа байна. Түүнчлэн энэ онд хэрэглээний зээл төлөлтийн хугацааг хойшлуулж, зээлийн хүүг бууруулах стратегийг уих-аас баталсан. Ингэснээр 47 арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд үүний 38 буюу 80 хувь нь макро эдийн засгийн тогтворжуулах, валютын ханшийг тогтворжуулах, валютын нөөций нэмэгдүүлэх зэрэг макро эдийн засгийн чиглэлээр хэрэгжүүлэх ажлууд хүлээгдэж байна.
