Өнгөрөгч долоо хоногт Америкийн нэгдсэн улсын агаарын хүчин цоо шинэ технологи туршсанаа албан ёсоор өчигдөр мэдэгджээ. Тус технологи нь "Вишон 60 Ви 4-2" загварын 4 хөлт робот нохой бөгөөд уян хатан байдлаараа удаан эдэлгээ, тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлж, газарт хөдөлгөөнгүй байрлах роботоос хямд төсвөөр бүтээгддэгээрээ онцлогтой байна. Уг робот нохой нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар шуурхай анализ хийн Америкийн нэгдсэн улсын цэрэгт аюул заналхийлэхээс хамгаалахаар бүтээгджээ. Түүнчлэн пуужин эсвэл бусад байдлаар дайрч болзошгүй гадны халдлагыг олж илрүүлэх үндсэн үүрэг чиглэлтэй юм байна. Робот нохойг Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн Мохави цөлд байрлах агаарын хүчний баазад өнгөрөгч 8-р сарын 31-ээс 9-р сарын 3-ны өдөр хүртэл туршсан байна.
Хурд хүч болон шаардлагатай тохиолдолд арга хэмжээ авдаг байдал нь уг робот нохойг технологийн хувьд мөн цэрэг зэвсгийн хувьд өөр нэгэн түвшинд хүргэнэ гэж Америкийн нэгдсэн улсын байлдааны менежментийн албанаас мэдэгджээ.