Цахим гэмт хэргийг удирдсан гэх БНХАУ-ын 15 иргэний гэм бурууг шүүх хуралдаан 9-р сарын 23-нд болно

Өнгөрсөн онд манай улсын нутаг дэвсгэрт цахим гэмт хэрэг үйлдэж, мөнгө угаасан байж болзошгүй гэх БНХАУ-ын 800 орчим иргэнийг илрүүлж, нутаг буцаасан. Тэгвэл энэ хэргийг удирдан зохион байгуулсан гэх БНХАУ-ын иргэн Лью Тин Хуа нарын 15 хүнд нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд өнгөрөгч 7-р сард шүүхэд шилжүүлжээ. Тэгвэл өчигдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 23-нд хийхээр товлосон байна. Хэргийг эргэн сануулбал, өнгөрөгч 2019 оы 10-р сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө БНХАУ-ын иргэд цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар эрүүгийн цагдаагийн газар болон гадаадын иргэн, харьяатын газар хамтарсан шалгалт явуулсан байдаг. Тодруулбал жуулчны болон бизнесийн визээр 2019 оны 8-р сараас манай улсад орж ирсэн гэх бнхау-ын 800 орчим иргэн Улаанбаатар хотын амар", "кентавр", "ориентал" зочид буудал болон "юнион буйлдингийн оффист үйл ажиллагаа явуулж байсан. Улмаар эдгээр иргэд болон удирдсан 1 хятад, 1 Монгол иргэнийг илрүүлж саатуулсан гэх мэдээлэл байдаг. Улмаар 2019 оны 11-р сарын 2-нд цагдаа, тагнуул, гадаадын иргэн харьяатын байгууллагын хамтарсан баг 783 хятад иргэнийг нутаг буцааж, БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн. Харин энэ хэргийг удирдсан гэх Лью Тин Хуа нарын 15 хүнд НПГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэгвэл нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, цахим мэдээлэлд хууль бусаар халдах, мөнгө угаах, мөн зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, залилах гэмт хэрэгт тус тус холбогдуулан бүгд найрамдах хятад ард улсын иргэн Лью Тинг Хуа, Жун Хуа,  Еэ Тин  нарт яллах дүгнэлт үйлдсэн. Мөн бнхау-ын иргэн Жан Хун Чан, Вула, Ли Жиa Сэнг, Ниу Жи Хэнг, Ю Жи, Жау Донг Линг, Пан жин, Лю Жун Вэй, Ян Гуй, Бай Жун Лиан, Ли Янг, Лю Чианг нарт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөнгө угаах, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, залилах гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт тус тус үйлдээд байгаа юм.