Оскарын наадмын

Оскарын наадмын хамгийн нэр хүндтэй шагнал болох "шилдэг кино" төрөлд нэр дэвшсэн кино бүтээлд америкийн кино академаас шинэ журам тогтоожээ. Тус академийн цахим хуудсанд мэдээлснээр, шинэ журам нь арьс өнгөөр ялгаварлах, бэлгийн болон нийгмийн цөөнхийг түүнчлэн эмэгтэйчүүдийг хавчин гадуурхахтай тэмцэхэд чиглэсэн байна. Америкийн кино академийн зүгээс гол шалгуурыг жүжигчдийн бүрэлдэхүүнд тавих төлөвтэй байна. Шинэ журмын дагуу гол болон туслах дүрд тоглож байгаа жүжигчдийн дор хаяж нэг нь арьстны эсвэл үндэстний цөөнх байх ёстой байна. Хэрвээ энэ шалгуурт тэнцэж чадахгүй тохиолдолд туслах дүрийн жүжигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд болон бэлгийн цөөнх, аль эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байх ёстой юм. Америкийн кино академийн мэдэгдэлд дурдсанаар дэлгэцэн дээрх болон дэлгэцээс гаднах олон янзын хүмүүсийн тэгш байдлыг хангах үүднээс энэхүү стандартыг боловсруулсан гэж онцолжээ. Мөн үүнтэй ижил шаардлага кино бүтээлд оролцсон бүх уран бүтээлч, техникийн ажилтнууд буюу найруулагч, зохиолч, продюсер гэх зэрэг хүмүүст хамаарна. Шинэ журам ирэх 2024 оны оскарын 96 дахь шагнал гардуулах ёслолоос эхлэн хэрэгжиж эхлэх юм байна.