БНСУ-ын LG компани цэнэгээр ажилладаг амны хаалт зохион бүтээжээ

Өмнөд солонгосын технологийн LG компани цэнэгээр ажилладаг амны хаалт зохион бүтээжээ. Тус амны хаалтыг ялангуяа нүдний шил нь амны хаалт зүүх үед цантдаг болон астматай хүмүүст зориулсан байна. Амны хаалтын тухайд бүгд адил хэмжээтэй бөгөөд цанаар гулгагчдын хамгаалалтын шилтэй ижил жинтэй юм. Түүнчлэн дотор талд нь хоёр шүүлтүүр байрлуулсан нь агаарыг чөлөөтэй нэвтрүүлж, амьсгалахад тусладагын зэрэгцээ тусгайлан "эеч 13" шүүлтүүрийг багтаажээ."эеч 13" шүүлтүүрийг гэрийн агаарыг ариутгах зорилготой сэнснүүдэд байрлуулдаг байна. Дэлхий дахинд ковид-19 халдварын өдөрт илрэх тоо эрчимжээд байгаа энэ үед хамгийн эвтэйхэн мөн аюулгүй байдлыг хангах амны хаалт бүтээх шаардлагатай болсон гэж lg компанийн технологи хөгжүүлэгч мэдэгджээ. Тус амны хаалтыг худалдан авсан тохиолдолд цэнэглэгч болон бохирдлыг төхөөрөмжийн хамт үйлчлүүлэгчдэд хүргэх юм. Энэ жилийн сүүлээр худалдаанд гарах тус бүтээгдэхүүнийг хэдэн воноор үнэлэхээ lg компани хараахан мэдэгдээгүй байна.