Улаанбаатар хотын авто замын 9 байршилд зүүн гар тийш эргэхийг хориглоод байна

Замын хөдөлгөөний огтлолцол бага байх тусам түүгээр нэвтрэн өнгөрөх автомашины тоо эрчим нэмэгддэг гэсэн судалгаа байдаг байна. Тэгвэл энэхүү судалгаанд үндэслэж Улаанбаатар хотын 9 байршилд зүүн гар тийш эргэхийг хориглоод байгаа юм. Тодруулбал Гадаад харилцааны яамны, Шангрила, Сансарын и-март, Төв музей, 17-гийн уулзвар болон Цэцэг төв, Баруун дөрвөн зам,  Бөмбөгөр худалдааны төв, Шинжлэх ухаан технологийн  их сургуулийн механик, тээврийн сургуулийн уулзваруудаар тус тус зүүн гар тийш эргэхийг хоригложээ.

Иймээс иргэдийн хувьд өөрчлөлт орсон замын мэдээллийг авч замын хөдөлгөөний дүрмээ баримталж авто замын хөдөлгөөнд оролцохыг тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.