Эцэг эхчүүд хүүхдээ өдөр өнжүүлэх төвд өгөхдөө тухайн төвийг сайтар судлах шаардлагатай

Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид хичээлийн бус цагаар өдөр өнжүүлэх төвд хамрагддаг. Өмнө нь эдгээр төвүүдэд тавигдах стандартын шаардлага байдаггүй байсан бөгөөд энэ оны 3 дугаар сард өдөр өнжүүлэх төвүүдэд тавигдах нийтлэг шаардлагыг баталжээ. Ингэснээр аймаг, дүүргийн засаг даргын дэргэдэх хүүхдийн зөвлөлийн шийдвэрийн дагуу өндөр өнжүүлэх төвүүд үйл ажиллагаагаа явуулах болсон байна. Монголын өдөр өнжүүлэх холбооны судалгаагаар өнгөрсөн оны байдлаар монгол улсад 2000 гаруй өдөр өнжүүлэх төв ажиллаж байжээ. Эдгээрээс 1500 гаруй нь улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг байсан хэдий ч гэр бүл хүүхэд залуучуудын газарт ердөө 282 өдөр өнжүүлэх төв албан ёсны бүртгэлтэй байжээ. Өмнө нь өдөр өнхжүүлэх төвүүдэд тавигдах стандарт шаардлага байдаггүй байсан учир бшуя-аас өнгөрөгч 3-р сард нийтлэг шаардлагыг баталжээ. Өдөр өнжүүлэх  төвүүд  хичээл хийх танхим, амрах өрөө, хоолны өрөө болон ариун цэврийн өрөөг хүүхэд, том хүнд зориулсан хэлбэрээр тусад нь байлгах шаардлагатай тухай бшуя-аас гаргасан нийтлэг шаардлагад тусгажээ. Уг шаардлагад мөн  нэг бүлэгт 15, түүнээс доош тооны  хүүхэд байхаар тусгасан бөгөөд тухайн төв 75 мкв-аас дээш талбайд үйл ажиллагаа явуулах ёстой байдаг байна. Эцэг эхчүүдийн тухайд хэнд хүүхдээ хариуцуулж өгч байгаа гэдгээ маш  сайн судлах хэрэгтэй юм. Тухайлбал зарын дагуу хүүхдээ өгөх бус хүүхдийн аюулгүй байдлыг хангасан орчин нөхцөлтэй,боловсон хүчний нөөц боломж зэргийг сайтар судлах шаардлагатай юм.