Орон нутгийн хурлын сонгуульд залуу сонгогчдын идэвх чухал

Өнгөрсөн 6-р сард төрийн түшээдээ сонгох улсын их хурлын сонгууль болж өндөрлөсөн. Тэгвэл энэ жилийн тухайд их хурлын сонгуульд саналаа өгсөн залуучуудын тоо 12 хувиар нэмэгджээ. 4 жил тутам зохион байгуулагддаг уих-ын сонгуульд сонгогчдын ирц дунджаар 70 гаруй хувьтай байдаг хэдий ч орон нутгийн сонгуульд 60 хүрэхгүй хувийн ирцтэй саналаа өгдөг нь хангалтгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тэгвэл залуучуудын тухайд ердөө 50 хувь нь сонгуульд саналаа өгдөг бол анх удаа сонгууль өгч байгаа сонгогчид буюу 18-25 насны залуусын ирц хангалтгүй байдаг гэсэн мэдээлэл байгаа юм. Тиймээс орон нутгийн хурлын сонгуульд 30 орчим хувьтай саналаа өгдөг залуу сонгогчид энэ жилийн иргэдийн төлөөлөгчдын хурлын сонгуульд ирцээ нэмэгдүүлж, идэвхтэй оролцохыг уриалж байна. Залуус сонгуульд идэвхтэй оролцож, зөв хүнээ сонгосноор  өдөр тутмын амьдралдаа тулгарч байгаа олон асуудлууд шийдвэрлүүлэх боломж бүрдэх юм.