Далайн хар салхи

Америкийн нэгдсэн улсын хүн ам ихээр суурьшсан Флоридо, Миссисипи, Албама мужийг чиглэж байгаа салли хэмээх далайн хар салхины нөлөөгөөр гэртээ хөл хорионд ороод байгаа хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ. Америкийн нэгдсэн улсын өмнөд эргийн бүсийг дайран өнгөрөх тус хар салхи 220 километр хурдтайгаар орлеан мужийг дайран өнгөрөх төлөвтэй байгаа байгаа юм.  Тус улсын гамшигтай тэмцэх газраас эрэг дагуу амьдардаг ард иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авснаа зарласан байна. Одоогоор Салли далайн хар салхи 220 км цагийн хурдтайгаар шинэ орлеан хотыг чиглэн урагшилж байгаа төдийгүй үүнийг дагаад үерийн гамшиг нүүрлэж, хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэй байгааг тус улсын үндэсний цаг уурын албанаас мэдээлжээ. Хар салхины нэгдүгээр ангилалд багтаж байгаа тус гамшигт үзэгдлийн улмаас 300 мм хүртэлх хур тунадас орж, мужийн зарим хэсэгтээ 135 км цагийн хурдтайгаар салхи ширүүсэх төлөвтэй байна. Энэ жилийн хар салхины улирал харьцангуй идэвхтэй байгаа бөгөөд түүхэндээ 2 дахь удаагаа 5 хар салхи нэг дор атлантын далайн сав газарт үүссэн байгаа юм. Салли далайн хар салхинаас гадна паулетте, рене, тедди болон вики нэртэй хар салхи тус сав газар үүсээд байна. Жилд дунджаар 10 төрлийн хар салхи америкийн нэгдсэн улсыг дайран өнгөрдөг гэсэн тооцоо байгаа бол энэ удаагийн хар салхи нь цар тахлын үед тохиосноороо хор хохирлын хэмжээ нь  өндөр байх магадлалтайг шинжээчид анхааруулжээ.