Өчигдөр Японы эрх баригч либерал ардчилсан намын хурал болж, тус намын дараагийн даргаар сүга ёшихидэ сонгогдсон юм. Сайд нарын танхимын дарга Сүга Ёшихидэг санал хураалтад оролцсон эрх баригч намын 535 гишүүнээс 377 нь дэмжжээ. Ирэх 16-ны өдөр Япон улсын дараагийн ерөнхий сайд томилох ёслол нийслэл Токио хотод болно. Сүга Ёшихидэ намын удирдлагын халаа сэлгээ хийх төлөвтэй байгаа бөгөөд үүний дараа Либерал-Ардчилсан намын эвсэл болох "Комэйто" намын дарга Ямагүчи Нацүотой уулзахаар товлосон бөгөөд талууд эрх барих эвслийг тогтвортой байлгах талаар тохиролцох, шинэчлэх төлөвтэй байгаагаа хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ."Би өөрчлөлтийн төлөө зүтгэдэг ард иргэдийнхээ төлөө ажиллах болно.Үүний тулд эрх баригч намын удирдлагад өөрчлөлт оруулах болно. Абегийн бодлогийг үргэлжлүүлж, эх үүсвэрээ харгалзан сайхан ирээдүйн төлөө урагшлах хэрэгтэй. Шинэ даргийн хувьд, өөрчлөлтийг Япон улсад авчирмаар байна."Эх сурвалжийн мэдээлснээр Японы эрх баригч Либерал-Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг Никай Тошихиро үргэлжлүүлэн хаших бол боловсролын сайд асан Шимомүра Хакүбүнийг бодлогын асуудал хариуцсан даргаар томилох юм байна. Түүнчлэн дотоод хэрэг, харилцаа холбооны сайд асан Сато Цүтомүг ерөнхий зөвлөлийн даргаар томилохоор төлөвлөж байгаа бол парламентын асуудал эрхэлсэн хорооны даргын албан тушаалыг Морияма Хироши үргэлжлүүлэн хашина гэж мэдээлжээ.Ирэх лхагва гарагт болох парламентын хуралдаанаар сайд нарын танхимын дарга Сүга Ёшихидэ Абэ Шинзогийн халааг авч ерөнхий сайдаар томилогдох юм.Үүний дараа тэрбээр "Ковид-19' цар тахалтай тэмцэхийн зэрэгцээ уналтад орсон эдийн засгаа дэмжихэд чиглэсэн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд засгийн газраа байгуулна гэж ажиглагчдын зүгээс үзжээ.
