Өнөөдөр, маргаашдаа багтаан улаанбаатар хот дахь 3924 орон сууцны барилгын халаалтыг өгч дуусна

Жил бүрийн 9-р сарын 15-аас айл өрхүүдийг харин 10-р сарын нэгнээс эхлэн аж ахуй нэгж байгууллагуудыг халаалт дулаанаар хангадаг. Тэгвэл халаалт, дулаанаар хангахаас өмнөх бэлтгэл ажил буюу дулааны шугам сүлжээний засварын ажлыг 5 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 15-ны хооронд гүйцэтгэжээ. Дулааны шугам сүлжээний засварын ажлыг 4 хэсэгт бүрэн дуусгаагүй байсан бөгөөд өнөөдөртөө багтаан дуусгаж, тухайн хэсгийн айл өрхүүдийг халаалт дулаанаар хангах асуудал жигдрэх юм байна. Мөн халаалт ирж байгаатай холбогдуулан халаагуураас ус гоожих, буудах зэрэг асуудал үүсэх эрсдэлтэй байдаг. Иймээс айл өрхүүд орон сууцны контор болон орон сууцны удирдах газруудад хандаж халаагуурынхаа бүрэн бүтэн байдлыг шалгах хэрэгтэй юм.