Алексей навальныйгийн биеийн байдал сайжирч, нутаг буцах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

Өнгөрөгч мягмар гарагт оросын сөрөг хүчний удирдагч Алексей навальный биеийн байдал сайжирсан талаарх мэдээллээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Өнгөрөгч 8-р сарын 23-аас хойш амьсгалын аппарат залгуулсан байсан навальныйгийн биеийн байдал сайжирсан бөгөөд хүчилтөрөгчийн аппаратын тусламжгүйгээр амьсгалж эхэлсэн байна. түүнчлэн хүний хэлсэн яриаг ойлгож, хариу үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ бие даан ганцаараа сууж чаддаг болжээ.тэрбээр холбооны бүгд найрамдах герман улс дахь хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан оросын холбооны улс руу буцах хүсэлтэй байгаагаа мэдэгдээд байна. берлин хот дахь "charite" эмнэлгийн төлөөлөгч нарын зүгээс түүнийг эмнэлгээс хэзээ гаргахаа хараахан шийдээгүй байна  хэмээн мэдэгджээ.үйл явдлыг сөхвөл, өнгөрөгч 8 дугаар сарын 20-нд "томск-москва" чиглэлийн нисэх онгоцонд сууж явсан алексей навальныйгийн биеийн байдал гэнэт тавгүйрхэж, омск хотын эмнэлэгт хүргэгдсэн. тухайн сарын 23-ны өдөр түүнийг берлин хот дахь эмнэлэгт шилжүүлэн, хорт бодис илрүүлэх шинжилгээг түүний биеэс авсан байна. харин өнгөрөгч 7-ны өдөр германы зэвсэгт хүчний лабротари навальныйгийн биеэс "новичок" бүлэгт хамаарах мэдрэл саажуулах хортой бодис илэрүүлжээ. хүйтэн дайны үед ашигладаг байсан тус хорт бодис арьсанд хүрэх, уух, идэх болон амьсгалсан тохиолдолд тархи руу шууд хүрч  булчингийн үйл ажиллагааг хянах мэдрэлийн дохиог тасалдуулж, биед саажилт үүсгэдэг юм.тухайн үед берлин дэхь эмнэлгийн эрх баригчдын зүгээс хэдий хэр хугацаанд ухаан орж, бүрэн гүйцэд эдгэхэд хэр их хугацаа шаардлагатайг мэдэх боломжгүй гэж мэдэгдээд байжээ.