Энэ сарын 21-нээс 2 настнууд цэцэрлэгт хамрагдаж эхэлнэ

Өнгөрсөн даваа гарагт Улсын онцгой комисс болон Засгийн газрын зүгээс Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд  хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг харгалзан үзэж  2 настай хүүхдүүдийг шинээр элсүүлэхгүй гэсэн шийдвэрээ  эргэн цуцалсан юм. 2 настнууд ирэх даваа гарагаас эхлэн цэцэрлэгтээ хамрах боломжтой гэсэн тайлбарыг албаныхны зүгээс өгч байна. Үндэсний статистикийн хорооны тоон мэдээллээр 2019 онд 1 настай буюу энэ жил 2 нас хүрсэн 77.500 гаруй хүүхэд байна. Жилд дунджаар 2 настнуудын 48.000 орчим нь цэцэрлэгт хамрагддаг ч энэ жилийн тухайд цар тахлын улмаас гэртээ үлдэхээс өөр аргагүйд хүрээд байсан  юм. Тэгвэл энэ сарын 14 ны өдрийн улсын онцгой комисс болон засгийн газраас гаргасан  шийдвэрээ эргэн цуцалсан юм. Эргэж буцсан энэхүү шийдвэрийн дагуу 2 настнууд цэцэрлэгт хамрагдаж эхлэх бөгөөд элсэлтийг дүүрэг болон аймгийн боловсролын газраас энэ долоо хоногт зохион байгуулж ирэх даваа гарагаас цэцэрлэгт нь хүлээн авна гэсэн юм. Мөн энэ жилийн тухайд таван настай хүүхдүүдийг сургуульд бэлтгэх зорилгоор цэцэрлэгт бүрэн хамруулах шийдвэр гаргасан. Иймээс 2 настай хэдэн хүүхэд цэцэрлэгт хамрагдах эсэхийг тухайн цэцэрлэгийн анги, танхимын хүрэлцээнээс шалтгаална гэлээ.