Сонсголын бэрхшээлтэй 300 гаруй иргэн дохионы хэлний орчуулагчийн тусламжтайгаар музей үзлээ

Энэ сарын 23-ны өдөр олон улсын дохионы хэлний өдөр тохионо. Тэгвэл энэхүү өдрийг угтан  ''Дохионы хэл бүгдэд зориулагдсан'' нэртэй арга хэмжээ өнөөдөр чойжин ламын сүм музейд зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд сонсголын бэрхшээлтэй 300 гаруй иргэнд чойжин ламын сүм музей дэх монголын түүх соёлын үнэт өв, сан хөмрөг  бүтээлүүдийг дохионы хэлний орчуулагчийн тусламжтайгаар  сонирхууллаа. Сонсголгүй иргэдийн дэлхийн анхны холбооноос 1958 оноос эхлэн  жил бүрийн 9 дүгээр сарын сүүлийн өдрүүдийг сонсголгүй иргэдийн долоо хоног болгон тэмдэглэж иржээ. Тэгвэл энэ өдрийг манай улс 2009 оноос тэмдэглэж эхэлсэн юм.  Энэ жил уг өдрийн хүрээнд үзвэр, үйлчилгээ, соёлын үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, хэл, соёлын өвийг танин мэдүүлэх, хайрлан хамгаалах, бахархах сэтгэлгээг бий болгуулах зорилгоор Чойжин ламын сүм музейг дохионы хэлний орчуулагчийн тусламжтайгаар сонсголын бэрхшээлтэй иргэдэд үзүүллээ. Мөн бурхны шашныг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст таньж мэдүүлэх үүднээс самяа хийдийн лам нар дохионы хэл сурч  эхэлжээ. Тэд хүмүүсийг гандан хийдээр үйлчлүүлхэд заавал хэлмэрчлэх хүний тусламжтайгаар ирдэг бус өөрсдөө ирэх боломжийг бүрдүүлж өгөхийг хүссэн гэлээ. Мөн цаашдаа шат дараатайгаар соёлын төвүүд, музей үзвэр үйлчилгээний газруудыг дохионы хэлмэрчтэй болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан контентуудыг бэлдэх ажлыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас зохион байгуулж ажиллах юм байна.