Иргэд

Манай улсад 2014 оноос түц машин буюу иргэд тухайн төхөөрөмжид хандан өөрт шаардлагатай зарим нэг тодорхойлолт, лавлагааг авах боломжтой болсон. Иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээ илүү хялбар болж байгаагийн дараагийн нэг алхам бол 2018 онд нэвтрүүлсэн хур систем юм. Энэ нь иргэд төрийн байгууллага, банк зэргээс үйлчилгээ авахдаа тухайн байгууллагад шууд хандаж хурууны хээг уншуулан үйлчлүүлэх боломж бүрдсэн байдаг. Тэгвэл иргэдэд төрийн болон бусад томоохон байгууллагуудын үйлчилгээг илүү хялбар, богино хугацаанд хүргэх дараагийн алхам нь И-монголиа цахим систем юм. Ийнхүү иргэд аль нэг байгууллагад үйлчлүүлэхэд шаарддагддаг тодорхойлолт, лавлагаа зэргийг цаасан хэлбэрээр авч очих шаардлагагүй болж байна.