Албадан биеэ үнэлэлтийн 76 хохирогч байгаагаас 22 нь насанд хүрээгүй хүүхэд байна

Манай улсад биеэ үнэлэх, садар самуун сарталчлах нь хуулиар хориотой байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд цахим орчин ашиглаж биеийг нь үнэлүүлэх явдал газар авсан байна. Эрүүгийн цагдаагийн албанаас энэ төрлийн нийт 18 бүлгийн 29 холбогдогчтой, 76 хохирогчтой гэмт хэргийг илрүүлсэн байна. Харин эдгээр 76 хохирогчын 22 нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан юм. Эрүүгийн цагдаагийн албанаас  садар, самууныг сурталчилж, биеэ үнэлэхийг зохион байгуулсан нийт 28 фейсбүүк хуудсыг хаалгахаар харилцаа холбооны зохицуулах хороонд хандсан байна. Тиймээс эцэг, эхчүүд бага насны хүүхдийн цахим хэрэглээнд хяналт тавих шаардлагатайг байгааг онцолж байна. Мөн иргэд өөрийн нүцгэн зураг зэргийг цахим орчинд нийтлэхдээ анхаарал болгоомжтой байж гэмт хэргийн золиос болохоос сэргийлэхийг эрүүгийн цагдаагийн албанаас анхааруулж байна. Харин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн итгээдийг эрүүгийн тухай хуулийн 13.2-т зааснаар 12-20 жил хүртэлх хорих ял оноодог байна. Өмнөх жилүүдэд манай улсад өдөр өнжүүлэх төвүүдэд тавигдах стандарт шаардлага байгаагүй юм байна. Тэгвэл боловсрол шинжлэх ухааны яамнаас өнгөрөгч 3-р сард нийтлэг шаардлагыг баталсан байна. Иймээс энэ хичээлийн жилээс үйл ажиллагаа явуулах өдөр өнжүүлэх  төвүүд тус шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулах юм.