Иргэд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн талаар мэдээлэлгүй байна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгууль 10-р сарын 15-нд болох юм. Гэвч зарим иргэд орон нутгийн сонгуулийн талаар мэдээлэлгүй байна. Өөрөөр хэлбэл сонгогчдын боловсрол дутмаг байна гэсэн үг юм. Тэгвэл сонгогчдын боловсролын талаарх судалгааг авч үзвэл 10 сонгогч тутмын 7 нь сонгосон иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөө мэддэггүй байна. Иргэд ерөнхийлөгчийн сонгууль, улсын их хурлын сонгуулиудад өндөр анхаарал хандуулдаг хэдий ч орон нутгийн сонгуульд саналаа өгдөг иргэдийн тоо хангалтгүй байдаг байна. Энэ талаар иргэдээс тодруулахад орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийн танилцуулга болон мөрийн хөтөлбөрийн мэдээлэл хангалтгүй байдаг бөгөөд тэр бүү хэл тухайн аймаг, сум, дүүргийн сонгууль хэзээ, хаана зохион байгуулагдах нь ч тодорхойгүй байдаг талаар хэллээ. Мөн сонгогчдын боловсролын судалгаанд оролцсон сонгогчдын 55 хувь нь иргэдийн төлөөлөгчийн хурал гэж ямар чиг үүрэгтэй байгууллага болох талаар мэдээлэлгүй байгаа юм. Тэгвэл үндсэн хуулийн 58 дугаар зүйлд зааснаар иргэдийн төлөөлөгчийн хурал нь тухайн нутаг дэвсгэртээ хууль тогтоох эрх мэдэлтэй бөгөөд эдийн засаг, нийгмийн бүхий л асуудлыг дээд шатны байгууллагын хэмжээнд хүргэх эрх бүхий байгууллага юм. Өнгөрсөн 6-р сард болсон 2020 оны улсын их хурлын сонгууль 2000 оноос хойшхи хамгийн өндөр ирцтэй сонгууль болсон. Сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй тохиолдолд тухайн сонгуулийг хүчингүйд тооцож, дахин санал хураалт явуулдаг. Харин энэ жилийн орон нутгийн хурлын сонгуульд ирц хамаарахгүй юм байна. Гэсэн хэдий ч иргэд өөрт тулгарч байгаа хамгийн ойрын асуудлуудыг шийдвэрлүүлэхийн тулд орон нутгийн хурлын сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгөх нь чухал юм. Япон улсад 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо 80 мянга давжээ Япон улсад 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 80,000 давсныг тус улсын эрүүл мэнд хөдөлмөр нийгмийн халамжийн яам өнгөрөгч лхагва гарагт мэдээлжээ.  Тэгвэл 2019 оны байдлаар япон улсад эмэгтэйчүүдийн дундаж наслалт 87, эрчүүдийн дундаж наслалт 81 хүрсэн байна. Япон улсын эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны мэдэгдсэнээр сүүлийн 50 жилийн турш 100 настнуудын тоо тасралтгүй өссөөр мягмар гарагийн байдлаар 80,450-д хүрчээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд 100 болон түүнээс дээш настай хүний тоо япон улсад 9 мянга орчмоор нэмэгдсэн бөгөөд тэдний 88.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Япон улсын эрх баригчид 1963 онд өндөр настай хүмүүсийг анх тоолж эхэлсэн бөгөөд тухайн үед 100-аас дээш настай ердөө 153 хүн амьдарч байжээ.  Энэ тоо 1981 онд нэг мянгийг давж, 1998 онд 10 мянгад хүрсэн байна. Тус улсын фүкүока хотын оршин суугч 117 настай кане танака улсынхаа төдийгүй дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэйд тооцогддог.харин нара хотын оршин суугч 110 настай микизо уеда улсынхаа хамгийн өндөр настай эрэгтэйд тооцогддог байна. Харин энэ оны эхний долоон сарын статистик үзүүлэлтээр япон улсын төрөлтийн түвшин 5.9 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Өнгөрөгч 2019 онд тус улсад 900 мянган хүүхэд шинээр төрсөн бол, 2020 оны эхний 7-н сарын байдлаар 500 мянган хүүхэд төрсөн гэх тоо баримт гарсан байна. Өндөр настай хүмүүсийн тоогоор япон улс дэлхийд 2-р байранд бичигддэг бөгөөд тус улсын нийт хүн амын 28.4 хувь 65 болон түүнээс дээш насны хүмүүс байгаа юм. Харин бүс нутгаар нь авч үзвэл баруун хязгаарын шиманэ муж 100 мянган хүн тутамд 127 зуун настай хүн оногдох үзүүлэлтээр улсдаа тэргүүлж байна. Тус муж сүүлийн найман жил дараалан зуун настныхаа тоогоор япон улсад тэргүүлжээ. Олон улсын шинжээчдийн урьдчилан таамаглаж байгаагаар, япон улсын  хүн амзүйн өнөөгийн асуудал энэ хэвээр байвал 2053 он гэхэд тус улсын хүн ам одоогийн 127 саяас 100 сая болох бол 2065 он гэхэд 88 саяд хүрч буурах бөгөөд ингэхдээ 38 хувийг нь 60-аас дээш насны хүмүүс эзлэнэ гэж мэдэгдээд байна.