АНУ-ын

Өнгөрөгч ням гарагаас эхлэн америкийн нэгдсэн улсад богино дүрс бичлэг байршуулдаг "Tiktok", харилцаа холбооны "Wechat" апплекейшнийг гар утсандаа татахыг  хориглохоор болсон юм. Харин Трампын засаг захиргааны энэхүү шийдвэрт тус улсын сан-франциско хотын шүүх өнгөрөгч ням гарагт хориг тавьжээ. Америкийн нэгдсэн улсын худалдааны яам "Tiktok", "Wechat"-ыг тус улсад татаж авахыг хориглоно гэж өнгөрөгч ням гарагт мэдээлжээ. Тус улсын ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргааны мэдээлснээр, эдгээр апплекейшнийг хөгжүүлсэн компаниуд үндэсний аюулгүй байдалд заналхийлж, хэрэглэгчдийн хувийн мэдээллийг эх газрын хятад руу дамжуулж болзошгүй гэж үзээд байгаа юм. "Улсынхаа ард иргэдийн хувийн мэдээллийг хамгаалж үлдэх нь хийх ёстой зүйлүүдийн нэг нь. Хориг тавих арга хэмжээ хурдан дуусна. Апплекейшнуудад хориг тависнаар бүгд найрамдах хятад ард улсаас өөрсдийгөө хамгаалж байна гэсэн үг юм" Харин эх газрын хятад болон компаниудын аль аль нь уг мэдээллийг няцааж байгаа юм. Трампын засаг захиргааны зүгээс "Wechat"-ыг Америкийн нэгдсэн улсад өнгөрөгч ням гарагаас эхлэн  ашиглах боломжгүй болгох харин "Tiktok"-ийг ирэх 11 дүгээр сарын 12 хүртэл буюу бүрэн хориглох хүртэл хэрэглэх боломжтой болгохоор төлөвтэй байсан юм. "Тикток бол манай үеийн хамгийн нөлөө бүхий апплекейшн. Ерөнхийлөгчийн гаргасан тушаалыг тийм ч чухал гэж бодохгүй байна. Дээрээс нь Тиктокийг ашигладаг хэдэн сая хүн байгаа болохоор татаж болохгүй гэдэгт нь санаа зовохгүй байна." "Орлогын маань эх үүсвэр бол тикток. Тикток дээр бид нарыг дагаж байгаа хүмүүс өөр платформ дээр бүгдээрээ дагана гэж бараг л байхгүй. Миний Тикток дээр байрлуулдаг нэг бичлэг 500-1000 Америк долларт хүрдэг. Харин инстаграм дээр оруулсан нэг бичлэг маань дөнгөж 100-300 Америк доллар л хүрдэг. Ерөнхийлөгчийн засаг захиргаа тикток-д анхаарал хандуулахын оронд ковид-19 цар тахалтай хэрхэн тэмцэх талаар зөвлөлдөх хэрэгтэй л гэж би бодож байна"харин Сан-Франциско хотын шүүхэд "Wechat" апплекейшний хэрэглэгчдэд нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлийн дагуу тус хотын шүүх  ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны гаргасан шийдвэрт хориг тавьжээ. Сан франциско хотын шүүхээс баримт нотолгоо хангалтгүй гэж үзсэн байна. Америкийн нэгдсэн улсад "Wechat" апплекейшнийг тогтмол хэрэглэдэг 20 сая гаруй хүн байдаг байна.