"Монголын кино урлаг 2020" анхдугаар чуулга уулзалт өчигдөр зохион байгуулагдсан. Тус чуулга уулзалтад кино урлагийн салбарын үе үеийн төлөөллүүд болон төрийн байгууллагын төлөөллүүд оролцож цаашид хийж хэрэгжүүлэх ажлууд,тулгамдаж байгаа асуудлуудаа ярилцсан байна. Мөн Монгол улсын эдийн засагт кино урлагаас үзүүлэх  өгөөжийг бодитойгоор дээшлүүлэх арга замыг эрэлхийлэх, эдийн засгийн болон бусад дэмжлэгүүдийг нэмэгдүүлэх замаар тус салбарын хөгжилд төр засгаас онцгойлон анхаарал  хандуулахыг уриалсан юм.