Жолооч нар зогсоол хайж багадаа 15-30 минут зарцуулдаг

Нийслэл хотод автозамын түгжрэл үүсэх шалтгааныг автозамын  сүлжээний хүртээмж бага , нийтийн тээврийн үйлчилгээний зохион байгуулалт тааруу  зэрэг шалтгаантай холбон тайлбарладаг. Тэгвэл авто зогсоолын хүртээмжийн дутагдалтай байдал нь  авто замын түгжрэлийн бас нэгэн шалтгаан болдог байна. Зогсоолын хүрэлцээ хангалтгүйгээс шалтгаалан автомашин эзэмшигчдийн 15 орчим хувь нь зөвхөн зогсоол хайж хамгийн багадаа 15-30 минут замын хөдөлгөөнд оролцдог байна.