Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн найдвартай байдлыг шалгах зорилгоор туршилтын сонгууль зохион байгуулна.

Орон нутгийн хурлын сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдаж, баталгаажуулсан санал тоолох 2615 төхөөрөмжийг улсын хэмжээнд 2148 хэсгийн хороонд хуулийн хугацаанд хүргүүлээд байгаа. Гэвч сонгууль дөхсөн энэ өдрүүдэд санал тоолох төхөөрөмжийн үр дүнд өөрчлөлт оруулж, хакерддаг тухай мэдээллийг зарим нам, эвслийн зүгээс мэдэгдэж эхэлсэн. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооноос нам, эвслийн хамтаар туршилтын сонгууль зохион байгуулахаар болжээ.