2021 онд нийслэлчүүдийн хэрэгцээнд зориулан 20.000 тонн мах нөөцөлнө

2021 онд нийслэлчүүдийн хэрэглэх нөөцийн махыг бэлтгэх, ханган нийлүүлэх ажлыг өнгөрсөн 7 дугаар сараас эхлүүлсэн. Нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан энэ жил нийт 20 мянган тонн махыг бэлтгэхээр төлөвлөсөн. Махны шим тэжээлийг алдагдуулалгүйгээр урт хугацаанд хадгалдаг тул махны эрүүл ахуйн чанарыг сайн шалгаж хадгалалтын горимыг нарийн төлөвлөдөг. Улаанбаатар  хотын захирагчийн ажлын албанд  нийт 29 аж ахуйн нэгж байгууллага мах нийлүүлэх хүсэлтээ гаргаж өгснөөс  эрүүл ахуй, ариутгал халдваргүйтгэл, хадгалах агуулахын шаардлагыг хангасан 28 аж ахуйн нэгж мах нийлүүлэхээр болсон байна. Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжийн хүсэлтийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд хүлээн авч, шалгарсан аж ахуйн нэгжийн мэдээллийг хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд өгснөөр хүсэлтийг эцэслэн шийдвэрлэдэг.  Одоогийн байдлаар бэлтгэгдэн ирсэн 12 мянган тонн махыг нөөцлөхөд бэлэн болоод байгаа бол 1300 тонн махыг шинжилж стандартад нийцэх эсэхийг шалгаж  байгаа юм байна. Тэгвэл нөөцийн мах бэлтгэх стандарт хангасан 28 аж ахуйн нэгжид улсаас 11 хувийн хөнгөлөлттэй зээл өгч байгаа юм. Харин аж ахуйн нэгжүүд сар бүр зээлийн эргэн төлөлтөө хийж явах юм байна.2021 онд нийслэлчүүдийн хэрэглэх нөөцийн махыг бэлтгэх, ханган нийлүүлэх ажлыг өнгөрсөн 7 дугаар сараас эхлүүлсэн. Нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан энэ жил нийт 20 мянган тонн махыг бэлтгэхээр төлөвлөсөн. Махны шим тэжээлийг алдагдуулалгүйгээр урт хугацаанд хадгалдаг тул махны эрүүл ахуйн чанарыг сайн шалгаж хадгалалтын горимыг нарийн төлөвлөдөг. Улаанбаатар  хотын захирагчийн ажлын албанд  нийт 29 аж ахуйн нэгж байгууллага мах нийлүүлэх хүсэлтээ гаргаж өгснөөс  эрүүл ахуй, ариутгал халдваргүйтгэл, хадгалах агуулахын шаардлагыг хангасан 28 аж ахуйн нэгж мах нийлүүлэхээр болсон байна. Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжийн хүсэлтийг улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд хүлээн авч, шалгарсан аж ахуйн нэгжийн мэдээллийг хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд өгснөөр хүсэлтийг эцэслэн шийдвэрлэдэг.  Одоогийн байдлаар бэлтгэгдэн ирсэн 12 мянган тонн махыг нөөцлөхөд бэлэн болоод байгаа бол 1300 тонн махыг шинжилж стандартад нийцэх эсэхийг шалгаж  байгаа юм байна. Тэгвэл нөөцийн мах бэлтгэх стандарт хангасан 28 аж ахуйн нэгжид улсаас 11 хувийн хөнгөлөлттэй зээл өгч байгаа юм. Харин аж ахуйн нэгжүүд сар бүр зээлийн эргэн төлөлтөө хийж явах юм байна.