Набтг: агаарын бохирдол өнгөрсөн оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байна

Өнгөрсөн 2018 оны тавдугаар сарын 15-наас эхлэн улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Сайжруулсан түлш нь өнгөгүй, үнэргүй. Гэвч иргэдийн зүгээс оройн цагаар утаа, агаарын бохирдол их байгаа талаар иргэд хэлж байгаа юм. Тэгвэл нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас Улаанбаатар хотод айл өрхүүдэд хяналт шалгалт явуулж байгаа бөгөөд түүхий нүүрс түлсэн гэх зөрчил мэдээлэл бүртгэгдээгүй талаар мэдээллээ. Харин улаанбаатар хот руу орох товчоодоор түүхий нүүрс тээвэрлэсэн гэх хэд хэдэн зөрчил илэрчээ.  Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт буюу агаар дахь pm2.5 тоосонцрын дундаж агууламж нь 2016-2017 оныхоос 52 хувиар, 2017-2018 оныхоос 48 хувиар, 2018-2019 оныхоос 41 хувиар бага гарсан талаар нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас мэдээллээ.