УИХ хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Сүүлийн 25 жилийн хугацаанд хэрэгжүүлж байгаа тэтгэврийн тогтолцоонд реформ хийж, хувийн тэтгэврийг нэвтрүүлэхээр УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлаад байгаа. Хуулийн төслийн хүрээнд, өнөөдөр хөдөлмөр эрхэлж байгаа иргэд тэтгэврийн насандаа улсаас тэтгэвэр авахаас гадна хоёр дахь эх үүсвэрээс буюу зөвхөн өөрт нь зориулсан хуримтлалаасаа тэтгэвэр авах боломж бүрдэх юм байна. Түүнчлэн, тэтгэвэр тогтоолгоод удаагүй байхдаа буюу ажил хөдөлмөрийн үр шимээ хүртэж чадалгүйгээр нас барахад тэтгэврийн хуримтлалыг үр хүүхдүүдэд нь өвлүүлэх боломжтой байхаар тооцоолж хуулийн төслийг боловсруулжээ. Тэгвэл өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг цаашид хэлэлцэхийг дэмжжээ. Манай улсад нийт тэтгэвэр авч байгаа иргэдийн 53.8 хувь нь доод хэмжээгээр буюу 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Тодруулбал, иргэд дунджаар 30 гаруй жил хөдөлмөрлөчихөөд тэтгэврийн хэмжээ ийм түвшинд байгаа учраас тэтгэврийн системд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүн учрал нарын 5 гишүүн хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг санаачилсан. Хэрэв хуулийн төсөл батлагдвал өнөөдөр ажил хийж байгаа залуу хүн тэтгэврийн насанд хүрмэгц, улсаас тэтгэвэр авахаас гадна хоёр дахь эх үүсвэрээс буюу зөвхөн өөрт нь зориулсан хуримтлалаасаа тэтгэвэр авах боломж бүрдэх юм байна. Түүнчлэн, тэтгэвэр тогтоолгоод удаагүй байхдаа буюу ажил хөдөлмөрийн үр шимээ хүртэж чадалгүйгээр нас барахад тэтгэврийн хуримтлалыг үр хүүхдүүдэд нь өвлүүлэх боломжтой байхаар тооцоолж хуулийн төслийг боловсруулаад байгаа юм. Тэгвэл эрх баригч нам мөрийн хөтөлбөртөө тэтгэврийн реформ хийхээр тусгасан. Энэ ч үүднээс засгийн газар болон УИХ-ын гишүүн Учрал нарын 5 гишүүн тэтгэврийн асуудлыг онцолж байгаа. Улмаар 10-р сарын 27-нд нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцсэн ч санал тэнцсэн учраас чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон юм. Уих-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг хэлэлцэж, дэмжигдлээ. Ингэснээр хуулийн төслийг цааш үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж байгаа юм.Сүүлийн 25 жилийн хугацаанд хэрэгжүүлж байгаа тэтгэврийн тогтолцоонд реформ хийж, хувийн тэтгэврийг нэвтрүүлэхээр уих-ын гишүүд хуулийн төсөл санаачлаад байгаа. Хуулийн төслийн хүрээнд, өнөөдөр хөдөлмөр эрхэлж байгаа иргэд тэтгэврийн насандаа улсаас тэтгэвэр авахаас гадна хоёр дахь эх үүсвэрээс буюу зөвхөн өөрт нь зориулсан хуримтлалаасаа тэтгэвэр авах боломж бүрдэх юм байна. Түүнчлэн, тэтгэвэр тогтоолгоод удаагүй байхдаа буюу ажил хөдөлмөрийн үр шимээ хүртэж чадалгүйгээр нас барахад тэтгэврийн хуримтлалыг үр хүүхдүүдэд нь өвлүүлэх боломжтой байхаар тооцоолж хуулийн төслийг боловсруулжээ. Тэгвэл өнөөдөр уих-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг цаашид хэлэлцэхийг дэмжжээ. Манай улсад нийт тэтгэвэр авч байгаа иргэдийн 53.8 хувь нь доод хэмжээгээр буюу 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Тодруулбал, иргэд дунджаар 30 гаруй хөдөлмөрлөчихөөд тэтгэврийн хэмжээ ийм түвшинд байгаа учраас тэтгэврийн системд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүн Учрал нарын 5 гишүүн хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг санаачилсан. Хэрэв хуулийн төсөл батлагдвал өнөөдөр ажил хийж байгаа залуу хүн тэтгэврийн насанд хүрмэгц, улсаас тэтгэвэр авахаас гадна хоёр дахь эх үүсвэрээс буюу зөвхөн өөрт нь зориулсан хуримтлалаасаа тэтгэвэр авах боломж бүрдэх юм байна. Түүнчлэн, тэтгэвэр тогтоолгоод удаагүй байхдаа буюу ажил хөдөлмөрийн үр шимээ хүртэж чадалгүйгээр нас барахад тэтгэврийн хуримтлалыг үр хүүхдүүдэд нь өвлүүлэх боломжтой байхаар тооцоолж хуулийн төслийг боловсруулаад байгаа юм. Тэгвэл эрх баригч нам мөрийн хөтөлбөртөө тэтгэврийн реформ хийхээр тусгасан. Энэ ч үүднээс засгийн газар болон уих-ын гишүүн учрал нарын 5 гишүүн тэтгэврийн асуудлыг онцолж байгаа. Улмаар 10-р сарын 27-нд нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцсэн ч санал тэнцсэн учраас чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг хэлэлцэж, дэмжигдлээ. Ингэснээр хуулийн төслийг цааш үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж байгаа юм.