Монгол улсад 187 мянга гаруй иргэн сайн дурын даатгал төлдөг

Монгол улсад хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэн бүр албан журмаар нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлдөг. Тэгвэл эдгээр иргэдээс бусад хувиараа хөдөлмөр эрхлэгч, Малчин,Чөлөөт уран бүтээлч, Тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн, Гадаад улсад ажиллаж, Амьдарч буй иргэн, Оюутан суралцагч нар хувиараа сайн дурын даатгалд хамрагддаг юм. Сайн дурын даатгалд хамрагдснаар 13 төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах боломжтой байна. Энэ оны байдлаар Монгол улсад  48.2 мянган ажил олгогч, албан байгууллага, 969 мянга гаруй иргэн нийгмийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлж байна. Харин 187 мянга гаруй иргэн нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлдөг байна. Сайн дурын даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллагад өөрийн мэдүүлсэн хөдөлмөрийн хөлс болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 13,5 хувьтай тэнцэхүйц хэмжээний төлбөрийг нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг.

-Сайн дураар даатгуулагч хуульд заасан болзол, нөхцөлийг хангасан тохиолдолд

Тэтгэврийн даатгалын сангаас

Өндөр насны тэтгэвэр

Тахир дутуугийн тэтгэвэр

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах боломжтой бол

-Тэтгэмжийн даатгалын сангаас

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж мөн

Оршуулгын тэтгэмж авах юм.

-Харин үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас

Тахир дутуугийн тэтгэвэр

Тэжээгчээ алдсаны,

Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж

 болон хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр

Тэтгэврийн даатгалын шимтгэл

Мэргэжлээс шалтгаалсан өвчтөний рашаан сувилалд ирэх, очих унааны зардал болон сувиллын тусламж, үйлчилгээний зардалаа нийгмийн даатгалын сангаас гаргуулан авах эрхтэй юм. Харин сайн дураар даатгуулагч аж ахуйн нэгж, байгууллагад ажилд орох, тэтгэвэр тогтоолгох, хүүхэд нь 3 нас хүрсэн эхчүүд, нас барах зэрэг тохиолдолд нийгмийн даатгалын байгууллагатай хийсэн гэрээг цуцалдаг байна.