Үйлчилгээний байгууллагуудын хаягжилт нь тухайн байгууллагыг тодорхойлоод зогсохгүй, хотын өнгө үзэмжид нөлөөлж байдаг. Иймээс улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын хаягжилтын талаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шаардлага гаргасан байдаг. Тэгвэл өнгөрсөн 4-р сард Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын хэмжээнд 1104 байршилд хаягжилтын судалгаа , шалгалт явуулсанаас 239 аж ахуйн нэгжийн хаягжилт стандартын шаардлага хангаагүй гэсэн дүн гарчээ. Өнгөрсөн 4-р сард Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын хаягжилтын судалгаа, шалгалт явуулсан байна. Шалгалтаар 239 байгууллагын хаяг, хаягжилтын стандарт шаардлага хангаагүй байна. Шаардлага хангаагүй газруудын тухайд хаягжилтаа аюултай нөхцөл байдалд хийсэн, мөн хэврэг,өнгө зүс нь алдагдсан үжирч муудсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал хаягжилтаа хүн мөргөхөөр газар байршуулсан, мөн хийгдсэн материал нь даацын шаардлага хангаагүй байна. Харин хаягжилтын шаардлагыг хангаагүй, дагаж мөрдөөгүй тохиолдолд төрийн хяналт шалтгалтын хуулийн дагуу торгуулийн арга хэмжээг эрх бүхий байгууллагаас авдаг байна. Мөн хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагуудын өөрсдийн онцлогоо илэрхийлэх нөхцлийг хангах хотын стандартын баримт бичгийг боловсруулж байгаа гэлээ. Харин төрийн байгууллагуудын тухайд гадна хаягийн самбарын батлагдсан загвартай бөгөөд засаг захиргааны хэмжээгээр 3 түвшинд ангилагдсан байдаг. Тухайлбал яам, тамгын газар болон засгийн газрын харьяа байгууллагууд шар өнгийн дэвсгэр дээр, Улаанбаатар хотын харьяа байгууллагууд болон сургууль, цэцэрлэгүүд цэнхэр дэвсгэр дээр, дүүргийн харьяа хороо, өрхийн эмнэлэг зэрэг нь саарал дэвсгэр дээр бичигдэнэ гэсэн шаардлагууд байдаг байна. Үйлчилгээний байгууллагуудын хаягжилт нь тухайн байгууллагыг тодорхойлоод зогсохгүй, хотын өнгө үзэмжид нөлөөлж байдаг. Иймээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын хаягжилтын талаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шаардлага гаргасан байдаг. Тэгвэл өнгөрсөн 4-р сард Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын хэмжээнд 1104 байршилд хаягжилтын судалгаа , шалгалт явуулсанаас 239 аж ахуйн нэгжийн хаягжилт стандартын шаардлага хангаагүй гэсэн дүн гарчээ. Өнгөрсөн 4-р сард Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын хаягжилтын судалгаа, шалгалт явуулсан байна. Шалгалтаар 239 байгууллагын хаяг, хаягжилтын стандарт шаардлага хангаагүй байна. Шаардлага хангаагүй газруудын тухайд хаягжилтаа аюултай нөхцөл байдалд хийсэн, мөн хэврэг,өнгө зүс нь алдагдсан үжирч муудсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал хаягжилтаа хүн мөргөхөөр газар байршуулсан, мөн хийгдсэн материал нь даацын шаардлага хангаагүй байна. Харин хаягжилтын шаардлагыг хангаагүй, дагаж мөрдөөгүй тохиолдолд төрийн хяналт шалтгалтын хуулийн дагуу торгуулийн арга хэмжээг эрх бүхий байгууллагаас авдаг байна. Мөн хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагуудын өөрсдийн онцлогоо илэрхийлэх нөхцлийг хангах хотын стандартын баримт бичгийг боловсруулж байгаа гэлээ. Харин төрийн байгууллагуудын тухайд гадна хаягийн самбарын батлагдсан загвартай бөгөөд засаг захиргааны хэмжээгээр 3 түвшинд ангилагдсан байдаг.тухайлбал яам,тамгын газар болон засгийн газрын харьяа байгууллагууд шар өнгийн дэвсгэр дээр, улаанбаатар хотын харьяа байгууллагууд болон сургууль,цэцэрлэгүүд цэнхэр дэвсгэр дээр, дүүргийн харьяа хороо, өрхийн эмнэлэг зэрэг нь саарал дэвсгэр дээр бичигдэнэ гэсэн шаардлагууд байдаг байна.
![ААН-үүдийн хаягжилтад зориулсан хотын стандартын баримт бичгийг боловсруулж байна](https://cdn.greensoft.mn/uploads/site/474/post/new_80eb15b70bebbb7741baba4a4122975621613927.jpg)