Эпилепси буюу уналт таталтын өвчнөөр оношлогдсон бол хамгийн багадаа 3 жил цаашлаад насан туршдаа өдөр бүр эм уух шаардлагатай байдаг. Тэгвэл эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн шинэчлэгдсэн жагсаалтад тус өвчинд хэрэглэдэг зарим эмийн тунгийн төрөл хасагдсан байна. Иймээс тус эмээс хамааралтай иргэдийн ар гэрийнхэн хөнгөлөлттэй эмийн жагсаалтад буцаан оруулах, эмийн олдоцыг нэмэгдүүлж өгөхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. Эпилепси өвчин нь мэдрэлийн тогтолцооны эмгэг бөгөөд өөрөөр хэлбэл тархины эсүүдийн хэт цэнэгжилтийн улмаас уналтын голомт үүсэж ухаан алдах, татах хэлбэрээр илэрдэг байна. Уг өвчнөөр өвчлөх хэлбэр наснаас шалтгаалан өөр өөрөөр байдаг байна. Тухайлбал 20 хүртэл насанд төрөлтийн явц удаан үргэлжилсэн, бүтэлт өгсөн, өндөр халуурсан зэргээс өвчилж болдог бол удамшил бас нөлөөлдөг байна. Харин 20-35 насанд гэмтэл бэртлээс шалтгаалдаг бол 35-50 насанд тархины цус харвах, хавдар зэрэг голомтот өөрчлөлт нөлөөлдөг байна. Харин 60-аас дээш насанд даралт ихсэх, тархины цусан хангамжийн өөрчлөлтөөс болж дээрх өвчин илэрдэг байна. Иймээс тус өвчнөөр өвчилсөн иргэд өдөр бүр уналт, таталтын эсрэг эмийг хэрэглэдэг. Гэвч зарим нэр төрлийн эмийн тунгийн төрөл хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас хасагджээ. Харин эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас уналт таталтын ламолеп эмийг 3 тунгаар хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулсан. Харин Депакин Хрона эмийн тухайд тун хэмжээтэй холбоотой асуудлыг эм ханган нийлүүлэх байгууллагуудаас ирсэн хүсэлтийг судлан үзэж байгаа юм байна. Мөн иргэдийн зүгээс Эпилепси өвчний үед хэрэглэдэг эмүүд эмийн сангуудад ховор байдаг талаар хэлсэн юм. Иймээс тухайн эмийг эмийн сан болон эм ханган нийлүүлэх төвүүдэд нэмэгдүүлж өгөхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм. Иймээс эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хөнгөлөлттэй эмээс хасагагдсан эмийг эргэн харах, иргэдэд нэн шаардлагатай эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад яаралтай нэмэгдүүлж өгөхийг иргэд хүссэн байна. Эпилепси буюу уналт таталтын өвчнөөр оношлогдсон бол хамгийн багадаа 3 жил цаашлаад насан туршдаа өдөр бүр эм уух шаардлагатай байдаг. Тэгвэл эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн шинэчлэгдсэн жагсаалтад тус өвчинд хэрэглэдэг зарим эмийн тунгийн төрөл хасагдсан байна. Иймээс тус эмээс хамааралтай иргэдийн ар гэрийнхэн хөнгөлөлттэй эмийн жагсаалтад буцаан оруулах, эмийн олдоцыг нэмэгдүүлж өгөхийг хүсэж байгаагаа илэрхийлж байна. Эпилепси өвчин нь мэдрэлийн тогтолцооны эмгэг бөгөөд өөрөөр хэлбэл тархины эсүүдийн хэт цэнэгжилтийн улмаас уналтын голомт үүсэж ухаан алдах, татах хэлбэрээр илэрдэг байна. Уг өвчнөөр өвчлөх хэлбэр наснаас шалтгаалан өөр өөрөөр байдаг байна. Тухайлбал 20 хүртэл насанд төрөлтийн явц удаан үргэлжилсэн, бүтэлт өгсөн, өндөр халуурсан зэргээс өвчилж болдог бол удамшил бас нөлөөлдөг байна. Харин 20-35 насанд гэмтэл бэртлээс шалтгаалдаг бол 35-50 насанд тархины цус харвах, хавдар зэрэг голомтот өөрчлөлт нөлөөлдөг байна. Харин 60-аас дээш насанд даралт ихсэх, тархины цусан хангамжийн өөрчлөлтөөс болж дээрх өвчин илэрдэг байна. Иймээс тус өвчнөөр өвчилсөн иргэд өдөр бүр уналт, таталтын эсрэг эмийг хэрэглэдэг. Гэвч зарим нэр төрлийн эмийн тунгийн төрөл хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас хасагджээ. Харин эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас уналт таталтын ламолеп эмийг 3 тунгаар хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулсан. Харин Депакин Хрона эмийн тухайд тун хэмжээтэй холбоотой асуудлыг эм ханган нийлүүлэх байгууллагуудаас ирсэн хүсэлтийг судлан үзэж байгаа гэлээ. Мөн иргэдийн зүгээс Эпилепси өвчний үед хэрэглэдэг эмүүд эмийн сангуудад ховор байдаг байна. Иймээс тухайн эмийг эмийн сан болон эм ханган нийлүүлэх төвүүдэд нэмэгдүүлж өгөхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм. Иймээс эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хөнгөлөлттэй эмээс хасагагдсан эмийг эргэн харах, иргэдэд нэн шаардлагатай эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад яаралтай нэмэгдүүлж өгөхийг иргэд хүссэн юм