Нийтийн тээврийн зорчих хөдөлгөөнд гурав хоногийн хугацаанд  хязгаарлалт хийж, цагийн хуваарь тогтоолоо

“Ковид-19”  халдварын одоогийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоолтойгоор  “Улсын онцгой комисс” хөл хорио тогтоож, нийтийн тээврийн зорчих хөдөлгөөнд гурав хоногийн хугацаанд  хязгаарлалт хийж, цагийн хуваарь тогтоосон байна.

“Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлээс гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдрөөс буюу 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 13-ны өдрийн 23:00 цаг хүртэл түр зогсоохоор боллоо.

Мөн  3 хоногийн хугацаанд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд цагийн хуваарь тогтоож зөвхөн өглөө ажил эхлэх болон орой ажил тарах цагаар нийтийн тээврээр үйлчлэх юм байна. Тодруулбал өглөө 6 цагаас 10 цаг хүртэл, орой 17 цагаас 21 цаг хүртэл иргэдэд үйлчлэх бөгөөд бусад цагуудад нийтийн тээвэр үйлчлэхгүй байна.