Хязгаарлалт тогтоогоогүй байгууллагын ажилчдыг ажил, эхлэх болон тарах цагуудаар явах ёстойг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа

 

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдрөөс Улаанбаатар хот дахь автомашин явган хүний хөдөлгөөнийг хориглоод байгаа. Зөвшөөрөгдсөн албан байгууллагын ажилтнууд биеийн байцаалтаа хяналтын ажилтнуудад шалгуулан зорчих боломжтой болж байгаа юм. Харин бусад иргэдийг цагдаа болон хүчний байгууллагын алба хаагчид хяналт шалгалт тавин буцааж байсан юм. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу зөвшөөрөгдсөн  буюу хязгаарлалт тогтоогоогүй албан байгууллагын ажилчид л зөвхөн ажиллаж байгаа. Тэгвэл эдгээр иргэдэд үйлчилхээр нийтийн тээврийн хэрэгслүүд зөвхөн ажил эхлэх болон тарах цагаар буюу өглөө 6-аас 10-н цаг, орой 17-оос 21-н цагт иргэдэд үйлчилж байгаа юм. Иймээс иргэд биеийн байцаалт болон ажлын үнэмлэхийг биедээ заавал  авч явах шаардлагатай байна. Харин биеийн байцаалтгүй иргэд болон тодорхой хүндэтгэх шалтгаан нөхцөлгүйгээр гудамж талбайд явганаар болон хувийн автомашинаараа зорчиж байгаа иргэдийг явуулалгүй буцааж байгаа юм. Цагдаа болон дотоодын цэргийн  алба хаагчдын тухайд зөвхөн улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу ажиллаж иргэдэд шаардлага тавьж байгаа гэсэн юм.  Иймээс  иргэдийг иргэний үүргээ биелүүлэн алба хаагчдын тавьсан шаардлагад хүндэтгэлтэй хандахыг хүсэж байсан юм. Мөн хязгаарлалт тогтоогоогүй байгууллагын ажилчдыг ажил, эхлэх болон тарах цагуудаар явах ёстойг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.