Нийслэлийн хэмжээнд

Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ сарын 14-ний өдрөөс эхлэн Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварыг илрүүлэх шинжилгээний төвийг 11 цэгт байгуулан, халдварын голомтот эрсдэл бүхий ойрын болон дам хавьтлын иргэдийг үнэ төлбөргүйгээр шинжилгээнд хамруулж байгаа юм. Тэгвэл өчигдрөөс эхлэн дахин долоон цэгийг нэмэлтээр ажиллуулж шинжилгээний нийт 18 цэг ажиллаж байна.

Холбогдох байгууллагуудаас нэр зааж дурдсан үзвэр, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлсэн болон өөрсдийгөө халдварын эрсдэлд орсон гэж үзэж буй иргэд 75751200 дугаарын утсанд хандаж зөвлөгөө мэдээлэл болон шинжилгээний цаг авах юм. Харин өөртөө ямар нэгэн шинж тэмдэг илэрч байна гэж үзвэл 119 дугаар руу залгаж эрүүл мэндийн зөвлөгөө авч, Ковид-19 халдвартай холбоотой асуултад хариулт авах боломжтой юм.

Тэгвэл нийслэлийн хэмжээнд  "Ковид-19" халдварыг  илрүүлэх шинжилгээний 18 цэг ажиллаж байгаа бөгөөд иргэд та бүхэнд мэдээлэл хүргэх үүднээс тэдгээр цэгүүдийн байршлын мэдээллийг хүргэж байна.

Баянзүрх дүүрэг - Сүрьеэгийн диспансер

Баянзүрх дүүрэг - 26 ортой хүүхдийн эмнэлэг

Баянзүрх дүүрэг - 14 дүгээр сургууль

Баянгол дүүрэг - 46 дугаар сургууль

Баянгол дүүрэг - 20 дугаар сургууль

Баянгол дүүрэг - Эмүжин төв

Чингэлтэй дүүрэг - Эрүүл мэндийн төвийн мэс засал, гэмтлийн тасаг

Чингэлтэй дүүрэг - 15 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төв

Сонгинохайрхан дүүрэг - Жишиг нэгдсэн эмнэлгийн байр

Сонгинохайрхан дүүрэг - Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулатори

Сонгинохайрхан дүүрэг - 12 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төв

Сүхбаатар дүүрэг - Дамбадаржаа дахь эрүүл мэндийн төвийн сувилал

Сүхбаатар дүүрэг - 3 дугаар сургууль /монгол/

Хан-уул дүүрэг - Яармаг дахь эрүүл мэндийн төвийн салбар амбулатори

Хан-уул дүүрэг - 18 дугаар сургуульд шинжилгээний цэгүүд байрлаж байна.

Багахангай дүүрэг - Эрүүл мэндийн төвийн хуучин захиргааны барилга

Багануур дүүрэг - Эрүүл мэндийн төвийн халдвартын тасгийн байр

Налайх дүүрэг - Эрүүл мэндийн төвийн амбулаторийн хуучин байр

Хэрэв та холбогдох байгууллагуудаас нэр зааж дурдсан үзвэр, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлээгүй, халдварын эрсдэлд ороогүй гэж үзэж байгаа бол шинжилгээний цэг рүү очих шаардлагагүйг сануулж байна.