Хэрэглээний түвшин доогуур иргэдэд, том хүнд 32.000, хүүхдэд 8000 төгрөгийн хүнсний эрхийн бичиг олгож байна

Манай улс 2009 оноос эхлэн хэрэглээний түвшин доогуур иргэдэд зориулж улсаас хүнсний дэмжлэг үзүүлэх зорилгоор хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгож эхэлсэн.

- Одоогийн байдлаар монгол улсын хэмжээнд хүнс тэжээлийн дэмжлэг авдаг нийт 44 мянган өрхийн, 241 мянган иргэн байна.

- Тэгвэл 2020 он гарснаас хойш 11 сарын хугацаанд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд  улсаас нийт 57.7 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

- Уг эрхийн бичгийг авдаг  иргэд хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох мах, сүү, гурил, будаа зэрэг нийт 10 нэр төрлийн бүтээгдэхүүн худалдан авахад зориулагдаж байгаа юм.

- Тэгвэл “Ковид-19” халдварын нөхцөл байдалтай уялдуулан энэ оны нэгдүгээр сараас эхлэн  холбогдох яамны шийдвэрээр хүнсний эрхийн бичгийн үнийн дүнг нэмэгдүүлж томд хүнд 32 мянга, хүүхдэд 8000 төгрөгийн мөнгөн дүнг сар бүр олгож байна.

Үндэсний статистикийн хороо холбогдох байгууллагатай хамтран 2 жил тутамд иргэдийн хэрэглээний төвшинг 0-1000 хүртэлх оноогоор үнэлэх судалгааг хийдэг байна. Энэ дагуу орон нутагт 310, нийслэлд 292.5-аас доош оноотой айл өрхөд хүнсний эрхийн бичгийг олгох юм. Ингэснээр тус өрхийн гишүүн бүрт эрхийн бичиг олгогдох бөгөөд тодруулбал том  хүнд 16 мянган төгрөг хүүхдэд зургаан мянган төгрөгийн мөнгөн дүнгээр тооцож олгодог байсан байна. Тэгвэл Ковид-19 халдварын нөхцөл байдалтай уялдуулан энэ оны нэгдүгээр сараас эхлэн  холбогдох яамны шийдвэрээр хүнсний эрхийн бичгийн үнийн дүнг нэмэгдүүлж томд хүнд 32 мянга, хүүхдэд 8-н мянган төгрөгийн мөнгөн дүнг сар бүр олгож эхэлсэн юм. Уг мөнгийг төрийн банкны картаар сар бүр олгодог бөгөөд зөвхөн мах, сүү, гурил, гурилан бүтээгдэхүүн, цөцгийн тос, элсэн чихэр, төмс, хүнсний ногоо, будаа, ургамлын тос, өндөг, жимс, жимсгэнэ авахад зарцуулагдах юм. Дээрх заасан нэр төрлийн бүтээгдэхүүнээс бусад төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авахыг хориглох юм. Тэгвэл улсын хэмжээнд хүнсний эрхийн бичигтэй иргэдэд үйлчлэх нийт 808 дэлгүүр байдаг бөгөөд иргэдийн худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүнд хяналт тавьдаг юм байна. Хэрэв Ковид-19 халдварын идэвхжилт буурч, нөхцөл байдал сайжирвал дээрх нэмэгдэлтэйгээр олгогдож байгаа хүнсний эрхийн бичгийг өмнөх хэвийн үед олгож байсан үнийн дүнгээр олгох болохыг албаныхан хэлсэн юм                                                                                                                                                      .