Нэг удаагийн бээлийний хомсдолд орсон учраас үнэ нь нэмэгджээ

Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмжид амны хаалт зүүх, нэг удаагийн бээлий хэрэглэх зэргийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа.

Тэгвэл өнөөдрийн байдлаар эмийн сангуудаар амны хаалт олдоц ихтэй байгаа ч нэг удаагийн бээлий тасалдаад байна. Мөн олдож байгаа бээлийний тухайд үнийн хөөрөгдөлтэй байгаа талаар иргэд хэлж байна. Тухайлбал цар тахал гарахаас өмнө буюу 2019 онд эмийн сангуудад 50 ширхэгтэй нэг удаагийн бээлийний үнэ 12 мянган төгрөгөөс эхлэн худалдаалагддаг байсан бөгөөд цар тахал гарсантай холбогдуулан 25000 төгрөг болоод байсан юм. Харин монгол улсад ковид-19 халдвар дотоодод гарсантай холбогдуулан бээлийний үнэ ахин нэмэгджээ.

Иймд иргэд цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж гараа ариутгаж байх нь чухал байна. Мөн нэг удаагийн бээлий хэрэглэсэн тохиолдолд бээлийний гадаргууд хүрэхгүй байх, хэрэглэж дуусаад дотор талаар нь эргүүлэн, боож хогийн саванд хаяхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа юм.