Улаанбаатар хотод

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед тогтоосон хатуу хөл хорионы улмаас орон нутгаас нийслэл хотод гацсан иргэдийн тоо албан ёсоор эцэслэгдээгүй байна. Гэхдээ "Фэйсбүүк" дэх  "Улаанбаатарт гацсан орон нутгийнхан" группт 11 мянга гаруй иргэн байна. Тэдгээр иргэдийн дунд явуулсан санал асуулгаар 11-р сарын 20-ны 15:00 цагийн байдлаар хамгийн олон хүн буюу 590 гаруй хүн Хөвсгөл аймаг руу, харин хамгийн бага буюу 70 гаруй хүн Говьсүмбэр аймаг руу нутаг буцахаар саналаа өгчээ.

Улсын онцгой комиссоос гаргасан урьдчилсан мэдээллээр орон нутгаас нийслэлд хурал, зөвлөгөөн, албан ажлаар ирсэн бүртгэлтэй иргэдийн тоо 500 орчимд хүрээд байгааг мэдээлсэн. Харин бусад зорилгоор ирсэн иргэдийн судалгаа тус бүр орон нутагт нь хийгдэж байгаа бөгөөд судалгаа эцэслэгдээгүй. Гэхдээ Фэйсбүүк дэх  "Улаанбаатарт гацсан орон нутгийнхан" группт одоогоор 11 мянга гаруй иргэн байна.

Эдгээр иргэдийн дунд аль аймаг руу явахаар хүлээж байгаа эсэхт явуулсан санал асуулгаар, Завхан руу 398, Ховд 314, Говь-алтай 308, Баян-өлгий 256, Увс руу 219 байна. Харин Хөвсгөл  591, Өвөрхангай 333, Булган 257, Архангай 226, Орхон 196, Сэлэнгэ 222, Дархан-уул 213, төв аймаг руу 163 хүн явахаар санал асуулгад оролцжээ. Дорноговь руу 421, Өмнөговь 245, Баянхонгор 155, Говьсүмбэр 76, Дорнод 530, Сүхбаатар 483, Хэнтий рүү 263 явахаар санал асуулгад оролцсон байна.

Одоогоор эдгээр иргэдийг хөл хорио тогтоосон хугацаанд аймаг, орон нутаг  руу нь буцаах боломжгүй гэж УОК-оос мэдээлсэн. Учир нь нийслэл хот нь кластер буюу багц өвчлөлийн голомт болсон учраас эрсдэлтэй гэж тайлбарласан. Улмаар уул уурхайн салбарт ажиллаж байгаа буюу уртын буюу ростерийн ээлж солигдоогүй. Тиймээс ойрын болон дам хавьтлын иргэдээ шинжилгээнд хамруулаад хумиж аваад дууссаны дараа хөдөө орон нутгаас ирсэн иргэдээ гаргах асуудлыг хэлэлцэнэ гэж УОК-оос мэдэгдээд байгаа юм.