МҮХАҮТ-аас засгийн газарт хүргүүлсэн саналын 13 нь хэрэгжих боломжтой байна

Хатуу хөл хорионы үед эдийн засаг, бизнест учирч байгаа эрсдэлийг удирдах, сөрөг нөлөөг сааруулах, иргэдийг орлоготой байлгах чиглэлээр монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас засгийн газарт санал хүргүүлсэн. Энэ саналд 4 чиглэлийн 29 саналыг тусгасан. Харин засгийн газрын шийдвэрээр 13 санал нь хэрэгжих боломжтой болоод байгаа юм.

Манай улсад анх удаа тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэрэг нь өмнө нь тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үетэй буюу энэ оны эхний хоёр улиралтай харьцуулахад ямар хэмжээнд нөлөөлөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ МҮХАҮТ -аас 4-р сард хийсэн судалгаанд нийт 10 мянга орчим хүн хамрагдсан. Гэтэл 72 хувь нь хадгаламж, орлого, бэлэн мөнгө байхгүй. Өөрөөр хэлбэл 3-4 хоног хоногийн хүнсийг хангахуйц мөнгөтэй. Харин  үлдсэн 14 хувь нь 30 хүртэл хоноод үүнээс цааш ямар ч орлого байхгүй гэж хариулж байжээ.

Тэгвэл 11-р сарын 11-ээс эхлүүлсэн  хатуу хөл хорионы  үед эдийн засаг, бизнест учирч байгаа эрсдэлийг удирдах, сөрөг нөлөөг сааруулах, иргэдийг орлоготой байлгах чиглэлээр саналуудыг МҮХАҮТ-аас засгийн газарт хүргүүлсэн. Үүнд, хүнсний салбар болон хүнсний салбарыг дэмжин үйл ажиллагаа явуулдаг салбарын үйл ажиллагааг хэвийн ажиллуулах, иргэдийг орлоготой байлгах, хатуу хөл хорионы бизнест үзүүлж буй нөлөөллийг саармагжуулах, бизнесийн үйл ажиллагааг сэргээх чиглэлээр 29 санал боловсруулсан. Тухайлбал, иргэдийг орлоготой байлгах саналын хүрээнд орон сууцны ипотекийн болон хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хорио  цээрийн  хугацаанд хойшлуулах, зээлийн хүүг хөнгөлөх, чөлөөлөх, ажиллагсдын болон хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэдийн нийгмийн даатгал төлөх хугацааг зургаан сараар хойшлуулах зэргийг дээрх саналд тусгасан. Гэтэл эдгээр 29 саналаас засгийн газрын шийдвэрээр 13 санал нь хэрэгжих боломжтой байгаа. Улмаар засгийн газрын тогтоол бизнес эрхлэгчдэд, ААН-үүдэд хэр нөлөөтэй шийдвэр байж чадах эсэхийг тодруулахад хараахан байгаа оноогүй шийдвэр гэдэгт байр сууриа ч илэрхийлээд байгаа юм.