Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоогоод байгаа энэ шийдвэр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд 12-р сарын 1-ээс үргэлжлүүлэн хэрэгжихээр байна. Учир нь өчигдөр засгийн газрын хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн хичээлийг 12-р сарын 18-ныг дуустал цахим хэлбэрээр явуулахаар шийдвэрлэжээ.
Их дээд, сургуулийн нэгдүгээр улирлын амралт 1-р сарын 5-аас эхэлнэ. Энэ хугацаанд оюутнууд хичээлээ цахим хэлбэрээр үзнэ. Энэ хугацаанд дотуур байранд амьдардаг оюутнуудыг тодорхой хэмжээнд хүнсээр хангах ажлыг сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлаас хэмнэсэн мөнгөнөөс зарцуулна. Улмаар оюутнуудын улирлын амралт эхэлмэгц нутаг буцааж эхэлнэ.
Түүнчлэн засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өчигдөр хатуу хөл хорионы үед цар тахлын эсрэг цаашид авч хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа.
"Эрдэнэт үйлдвэр"-ийн ажилчдыг "ковид-19" халдварын шинжилгээнд хамруулахад сөрөг гарсан байна. Харин одоогоор төмөр замын ажилчдын 90 гаруй хувьтай буюу 15.700 гаруй ажилтан түргэвчилсэн шинжилгээнд хамрагджээ. Цаашид БНХАУ руу нүүрс экспортлохтой холбоотойгоор 6700 гаруй жолоочийг түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулах бэлтгэл ажил хангагдсан байна.