Энэ сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрээс 16 настай охины цогцос олджээ. Хэргийн дагуу цагдаагийн байгууллагын алба хаагчид ажиллаж тухайн гэмт хэргийг үйлдсэн хэргийн холбогдогч нь түүний төрсөн ах 18 настай "Г" болохыг тогтоосон байна. Хэрэгт холбогдогчийн урьдчилсан мэдүүлгээр охины амь насыг энэ сарын 3 ны өдөр хөнөөсөн байна. Энэ сарын 23 ны өдөр 21 цаг 45 минут орчим цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд СБД-ийн 18 хорооны нутаг дэвсгэрт хүний цогцос байна гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу СБД-ын цагдаагийн 2-р хэлтэс, эрүүгийн цагдаагийн газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс , НЦУГ-ын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид ажилласан байна. Хэргийн газарт Сүхбаатар дүүргийн 18 хорооны нутаг дэвсгэр ээж болон төрсөн ахынхаа хамт амьдардаг 2004 онд төрсөн 16 настай охин гадны нөлөөтэй нас барсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд цагдаагийн байгууллага түргэн шуурхай ажиллаж 6 цагийн дотор уг гэмт хэрэгийг үйлдсэн этгээдийг илрүүлжээ. Мөн охин энэ сарын 3-ны өдөр гэрээсээ сураггүй алга болсон гэдгийг түүний ээж цагдаагийн байгууллагад тэмдэглүүлсэн бөгөөд охиныг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байсан байна. Хэргийн холбогдогч охины амийг энэ сарын 3-ны өдөр хөнөөсөн тухайгаа мэдээлсэн байна.