АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп эрх мэдлээ шилжүүлэн өгөхийг зөвшөөрчээ

Өчигдөр Америкийн нэгдсэн улсын Мичиган мужийн сонгуулийн хороо саналын хуудсыг тоолж, дууссан бөгөөд ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден тус мужид ялалт байгуулсныг албан ёсоор мэдэгдсэн юм. Тус мэдэгдлийн дараа, Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Доналд Трамп эрх мэдлээ шилжүүлэн өгөхтэй холбоотой шаардлагатай үйл явцыг гүйцэтгэхийг засаг захиргааны ерөнхий асуудал эрхэлсэн газарт үүрэг болгожээ. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Доналд Трамп ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байденд эрх мэдлээ шилжүүлэн өгөхтэй холбоотой шаардлагатай үйл явцыг гүйцэтгэхийг засаг захиргааны ерөнхий асуудал эрхэлсэн газарт үүрэг болгожээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд нэр дэвшигч Жо Байденыг сонгуульд ялсныг хүлээн зөвшөөрч, түүнд эрх мэдлийг шилжүүлэн өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Ийнхүү Америкийн удирдагч сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөхөөс дахин татгалзсан хэдий ч эрх мэдлээ шилжүүлэх албан ёсны журмыг эхлүүлэхийг зөвшөөрчээ. Нэр дэвшигч Жо Байдены сонгуулийн штаб асуудал эцэслэн шийдэгдсэнийг онцлон, талархлаа илэрхийлсэн байна. Харин Америкийн нэгдсэн улсын 46 дахь ерөнхийлөгч 2021 оны нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөнө.