Монгол телевиз, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Хаан банк, VEP продакшн хамтран Монголчууд гэртээ  теле концертийг зохион байгуулсан. Энэхүү тоглолтоор цар тахал гарч хөл хорио тогтоогоод байгаа энэ цаг үед  уран бүтээлээр үзэгчдийн дархлааг дэмжиж, цугласан хандиваар тусламж нэн шаардлагатай байгаа иргэдэд хүнсний багцыг олгохоор зорьсон. Тэгвэл тоглолтын явцад иргэдээс 334 сая 370 мянга 817 төгрөг бэлнээр цуглаж  5572 өрхөд багц хүнсээр туслахаар болсон. Тоглолт дууссаны дараа ч иргэд мөнгөн хандив илгээсээр байгаа юм. Монгол телевиз, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Хаан банк, VEP продакшн хамтран улс тунхагласны баярын өдөр буюу 11-р сарын 26 ний өдөр Монголчууд гэртээ теле концертийг зохион байгуулсан. Теле концертод  50 гаруй уран бүтээлчид гэрээсээ холбогдон үзэгчдэд уран бүтээлээрээ бэлэг барьсан бөгөөд 4 цагийн хугацаанд үргэлжилсэн  юм. Энэхүү тоглолтыг цар тахал гарч хөл хорио тогтоогоод байгаа энэ цаг үед  уран бүтээлээр үзэгчдийн дархлааг дэмжиж, цугласан хандиваар тусламж нэн шаардлагатай байгаа иргэдэд хүнсний багцыг олгох юм. Тоглолтын хугацаанд иргэдээс 334 сая 370 мянга 817  төгрөгний бэлэн мөнгөний хандив цугласан бөгөөд иргэд хандиваа МУЗН-ийн дансанд илгээсээр байгаа юм. Мөн хувь хүн, албан байгууллагуудаас бэлэн бус хандив тусламжууд ирж байгаа бөгөөд хандив тусламж үзүүлэхийг хүсвэл 98-106-106 утсаар  холбогдон хандив өргөх боломжтой юм. Тухайлбал хувь хүн, аж ахуй нэгжүүд, фейсбүүк хуудас дахь группууд  хүнсний бүтээгдэхүүнүүд болон хүнсний багц,  амны хаалт, хүүхдийн живх, хувцас хэрэглэлийн тусламж илгээсэн байна. Мөн иргэд хувийн машинаараа хүнсний багцыг айл өрхүүдэд тараахад тусламж үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байна. Иргэдээс ирсэн мөнгөн хандиваар авах хүнсний нэг багцын үнийн дүн 60000 төгрөг бөгөөд багцад 20 кг гурил, 5кг цагаан будаа , ургамалын тос, 2 кг элсэн чихэр, цай, давс, гоймон болон 50кг сайжруулсан түлш зэргийг багтаажээ. "Монголчууд гэртээ" теле концертийн бэлэн болон бэлэн бус хандиваар цуглаж байгаа бэлэн мөнгө болон бараа материалын зардлын иргэдэд ил тод нээлттэй мэдээлэх бөгөөд иргэд монголын улаан загалмайн нийгэмлэгийн цахим хуудсаар зочлон харах боломжтой юм. Ийнхүү Монгол телевиз хоёр дахь удаагаа цахим тоглолтыг үзэгчдэд шууд дамжуулан үзүүллээ. Тодруулбал өнгөрсөн 3-р сарын 8-ны өдөр буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Монгол телевиз анх удаа хурд хамтлагийн буцааж нэхэхгүй хайр тоглолтыг шууд дамжуулан үзэгч түмэндээ хүргэж байсан. Тус тоглолтыг ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн байгууллагуудын алба хаагчдад сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор зохион байгуулсан бөгөөд үзэгчдээс ирсэн хандив болох 274 сая 252 мянга 289 төгрөг болон тоглолтын дундуур гарсан зар сурталчилгааны зардал 10 сая төгрөгийг улсын онцгой комисст хүлээлгэн өгч байсан юм.