НҮБ: Энэ оны эцэст БНЙУ-д тав хүртэлх насны 100 мянган хүүхэд шим тэжээлийн дутагдалд орж амиа алдах магадлалтай

Дэлхий дахинд тархсан Ковид-19 цар тахлын улмаас дэлхийн олон оронд эдийн засгийн хямрал нүүрлэж ажилгүйдэл газар аваад байна. Тэгвэл цар тахлын нөлөөгөөр ойрх дорнод болон хойд Африкийн хөгжил буурай орнуудад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ хангалттай бус байна. Ингэснээр 2020 оны төгсгөлд  Йемен улсад 0-5 хүртэлх насны 100 мянган хүүхэд шим тэжээлийн дутагдалд орж амиа алдах магадлалтай хэмээх урьдчилсан тооцооллыг нэгдсэн үндэстний байгууллагын хүүхдийн сангаас гаргаад байна.Та бүхэнд  нэгдсэн үндэстний байгууллагаас гаргасан бүгд найрамдах Йемен улсын хүүхдийн шим тэжээлийн дутагдлын талаарх тайлан мэдээллийг  хүргэе.

-Йемен улсад хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай 12.2 сая хүүхэд байгаагийн 2 сая нь 5 хүртэлх насны хүүхэд байна.

-2019 оны мөн үетэй харьцуулахад 2020 онд Йемен улсын өмнөд хэсэгт шим тэжээлийн дутагдалд орсон 5 хүртэлх насны хүүхдийн тоо 10 хувиар өсжээ.

-Мөн 2019 оны байдлаар дэлхий даяар шим тэжээлийн дутагдлын улмаас өсөлт нь удааширсан 5 хүүхэд тутмын 2 нь өмнөд Ази, үлдсэн 2 нь Африкийн Сахарын бүсэд бүртгэгдсэн байна.

-Харин эсрэгээрээ дэлхийн зарим бүс нутагт илүүдэл жинтэй 5 хүртэлх насны хүүхдийн тоо 2000-2019 оны хооронд  4.9 хувиас 5.6 хувь болтлоо өссөн бол зүүн болон хойд Африкийн бүсэд 0.9 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Дэлхий дахинд Ковид-19-ийн халдвар тархаж өнөөдрийн байдлаар Ази тивд халдвар авсан хүний тоо 15.6 сая, Африк тивд халдварын 2.1 сая тохиолдол бүртгэгдсэн байна. Тэгвэл Ковид-19 цар тахал нь ойрх дорнод болон хойд Африкийн бүс нутгийн 5 хүртэлх бага насны хүүхдэд шим тэжээлийн дутагдал, уушгины үрэвслийн эсрэг эмчилгээ хийхэд саад учруулж байна гэж нэгдсэн үндэстний байгууллагын эмч мэргэжилтнүүд мэдэгджээ. Түүнчлэн тус бүс нутгийн 5 хүртэлх насны 41 сая хүүхдийн мэдээлэл дээр тулгуурлан Ковид-19 тахал бага насны хүүхдүүдэд шууд бусаар хэрхэн нөлөөлж байгаа талаар судлан урьдчилсан тайлан гаргасан байна. Хэдийгээр нэгдсэн үндэстний байгууллага, дэлхийн эрүүл мэндийн байгууллага тус бүс нутагт чадах чинээгээрээ хүрч ажиллаж байгаа ч ойрх дорнод болон хойд африкийн бүс  нутгийн засгийн газрыг хоол тэжээлийн үйлчилгээгээ үргэлжлүүлж, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний төвүүдийн хүртээмжийг сайжруулах ёстойг дахин санууллаа.