Өчигдөр УИХ-ын чуулганаар засгийн газраас өргөн барьсан, түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх тухай тогтоолын төслийг баталлаа.Уг тогтоолын төсөл батлагдсанаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагын татварын дарамт буурч, эдийн засаг идэвхэжнэ гэж тооцжээ.Ковид-19 цар тахлын нөхцөл байдал дэлхий дахинд хүндэрсэнтэй холбоотойгоор манай улс энэ оны нэгдүгээр сараас эхлэн хөл хорио тогтоосон, мөн дотоодод халдвар гарсантай холбоотойгоор 11-р сарын 11-ээс эхлэн хөл хорио тогтоосон учраас зарим аж ахуйн нэгж, байгууллагуудад санхүүгийн хүндрэл бэрхшээлүүд үүсэж байгаа. Тэгвэл дээрх хүндрэлээс хөнгөвчлөх зорилгоор хугацаандаа төлөөгүй татварын алданги, торгуулийг хөнгөвчлөх тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар баталлаа.Харин зарим аж ахуйн нэгжийн хувьд уг асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ зөвхөн орлогын албан татвараас гадна ажилчдынхаа цалинг олгож чадахгүй байх, ашиглаагүй талбайн, дулаан халаалтын төлбөр төлөх зэрэг олон асуудал тулгамдаж байгаагаа хэлж байсан юм.Харин түрээсийн төлбөрийг бууруулахгүй байх нь түрээслэгч нарыг ажилгүйдэлд хүргэж болзошгүй гэлээ. Өөрөөр хэлбэл хөл хорионы улмаас худалдааны үйл ажиллагаа нь зогссоноор бараа бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүйд хүрсэн юм. Дээрх нөхцөл байдлаас үүдэн эргэлтийн хөрөнгөгүй болсноор түрээсийн төлбөрөө төлж чадахгүй болох, улмаар худалдаа эрхлэлтээ зогсооход хүрч болзошгүйг хэлж байгаа юм.