Архи, согтууруулах ундааг нууцаар худалдан борлуулсан 269 тохиолдол бүртгэгджээ

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр холбогдох байгууллагаас архи согтууруулах төрлийн ундааг худалдан борлуулахыг хориглосон. Гэвч зарим аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нууцаар архи худалдан борлуулсан зөрчил дуудлага, бүртгэгдсээр байна. Хөл хорио тогтоосон үед архи согтууруулах төрлийн ундаа худалдан борлуулахыг хориглосон ч нууцаар худалдан борлуулсан 269 тохиолдол бүртгэгджээ. Энэ төрлийн зөрчил үйлдсэн аж ахуйн нэгж, байгууллагыг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр буюу 5 сая төгрөгөөр торгох бол иргэдийг 30 хоног хүртэлх хугацаагаар саатуулах шийтгэл ногдуулах юм. Мөн хол хорио тогтоосноос хойш архи, согтууруулах төрлийн ундааг хэрэглэсний улмаас 2 хүн осгож амиа алджээ. Харин өчигдөр буюу энэ сарын 7-ны өдрийн байдлаар согтуугаар автомашин жолоодсон 12 хүн байгаа бол эрүүлжүүлсэн 104 хүн байгаа юм. Иймээс холбогдох байгууллагын зүгээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг хөл хорионы дэглэмийн үед архи согтууруулах ундаа худалдаалахгүй байх, хөл хорионы дэглэм алдагдуулж хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна.